x

Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болов

Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотноо болж, хоёр улсын салбарын төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев нар ахлан удирдаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн байна.

Талууд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас Узбекистаны зах зээлд арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох ажлыг өргөжүүлэхээр тохиролцож, энэ онд Улаанбаатар хотноо “Узбекистан улсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болов.

Зам, тээврийн салбарт Монгол, Узбекистаныг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр ярилцаж, Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг 2024 оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр тохиролцов.

Эрчим хүч, уул уурхай, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэж, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж, жимс, жимсгэнийн модны суулгацыг Монголд нутагшуулах, говийн бүсэд цэцэрлэгжүүлэлтийн загвар аж ахуй байгуулах, шинэ хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх болон “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах боломжийг судлахаар тохиролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж саяхан Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 мин COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 14 цаг 39 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 14 цаг 42 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 14 цаг 43 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 14 цаг 50 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 14 цаг 52 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 14 цаг 54 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 14 цаг 56 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цаг 58 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 15 цаг 59 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 17 цаг 17 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 17 цаг 19 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 17 цаг 20 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 17 цаг 21 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 17 цаг 23 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 17 цаг 25 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 17 цаг 26 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 19 цаг 13 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top