x

Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой

Намын даргаа сонгож, эвлэлдэн нэгдэж чадсан одоогийн Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнө ямар байлаа. Цацсан шагай шиг л тархай, бутархай байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Үнэндээ Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж хэлэхэд хүртэл итгэхгүй болтлоо тартагтаа тултал унасан.

Тэр үед монголчуудын хэлдгээр ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нэгэнтээ толхилцож, хувааж, салгаж болох бүх зүйлээ л хагалж буталсан даа. Энэ улаан хэрүүл, уйлаан майлаан дундаас Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдон гарч ирсэн. Тамга, гэрчилгээний хэрүүл дуусч, намын үйл ажиллагаа Лу.Гантөмөр гарч ирснээр албан ёсоор эхэлсэн.

Гэтэл түүнийг гарч ирснийх нь дараа дэмжсэн, дэмжээгүй бүгд л АН-ыг Лу. Гантөмөр нэгтгэж, эвлүүлж яагаад ч чадахгүй гэж халаглаж байсан нь саяхан. Ингэж халаглах гол шалтгаан нь Лу.Гантөмөр хүнийхээ хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч зөөлөн хүн учраас намын зодооныг зогсоож, эвлүүлж, бүр дэг журманд нь оруулж чадахгүй гэж үзсэнд байгаа юм. АН дахиад л бужигнаж байгаад УИХ-ын сонгуультай золгож, арга байхгүй “зөөлөн Лу”-тайгаа орцгоосон. Ингээд сонгууль ч болоод дууслаа.

Анхнаасаа намын даргаа голж сонгуульдсан АН-ынхнаас сонгуулийн дараа ч амжилттай оролцлоо гэж нэг ч хүн хэлээгүй. Үнэндээ бодит байдал дээр АН энэхүү сонгуульд маш амжилттай оролцсон гэдэг нь 400 гаруй мянган хүний саналаас тодорхой харагдана. Авсан саналаараа анхны 126 гишүүнтэй парламентад 42 суудал авсан. Парламентын энэ том бүлэг нэмээд Засгийн газрын найман гишүүнтэй болсон. Тийм гараанаас ийм амжилттай оролцсон Ардчилсан намын гавьяа хүссэн хүсээгүй намын дарга Лу.Гантөмөрт л оногдоно.

Энэ хүн ч гавьяаг хүсэхгүй байх. Харин дээрх гарсан амжилтаас улбаалсан эерэг нөлөөлөл Ардчилсан намын дархлааг дэмжих вакцин болж өгч байгаа нь уг намын хамгийн том ололт. Тэртэй тэргүй унасан ч, боссон ч дотроо зодоонтой, хэрүүлтэй явдаг АН-д энэ нөлөөлөл алсуураа эвлэлдэн бэхжих зам руу л чиглүүлнэ.

Нам гэж мартагдах шахсан АН өнөөдөр нам шиг нам болчихсон төрийн бодлогыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тодорхойлоод явж байна. Гарсан амжилт нь Лу.Гантөмөр битгий хэл АН-ын өмнөөс дуугарчихсан учраас уг намын талаар сайн хэлэх хүмүүс өдөр ирэх тусам олширсоор байгаа нь үнэн. Ингээд бодоод үзэхэд Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Эх оронч монгол (103.168.34.228)
    Хамаг тархитай гэсэн анхдагчид намаас зайгаа авсан. Сонгуульд санал өгөхөө больсон. Оролцох оролцоо байхгүй болсон. Харин люмпэн буюу харанхуй хэсэг дунд чөмгөөрөө жиргэж байна. Энд Жонхуу Баттулгын оролцоо маш их нэмэр болж байгаа. Тэр фашист оросын гар хөл болж, МоАХ-ны харанхуй хэсгийг дарангуйлалын систем рүү турхирч байгаа. Жонхуугийн атганд энэ Гантөмөр байдаг. Тэгэхлээр бүх зүйл ойлгомжтой.
    2025 оны 02 сарын 06 | Хариулах
  • Eh oronch (122.201.31.108)
    Uhsen atsniih ni amjilt sain darga baidiin nuguu eh oron ard tumnee zarchaad gadagshaa zugtaasan aluurchin hulgaich eh oron elgen tumniihee baylag nuursiig say say tn-r ni hulgailsan ajnai ba tuunii buleglel shorongiin tom tom hulgaich nariin bulegleliin hucheer end tend asar ih mungu tsatsaj bj l heden hunii sanal avaa bizdee naashaa harhaaraa evsej zasgiin gazart ajilaj baigaa met bolovch tsaad tald ni talbaid och uls tsanga eserguuts ogtsruul evdel hemhel MAN-zasgiin gazriig muuhai haragduul geel suuj baidag zasgiin gazar mongol ulsaa muulj l baival hudalch hulgaich ynhan tagnuul turshuul aluurch hen bh ni hamaagui namdaa avch baidag iim uls turiin huch gej ene AN-s uur nam delhiid baidiimuu?????shaamii muunii shashintan gantumur lalraa!!!!
    2025 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 1 цаг 14 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 1 цаг 16 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 1 цаг 18 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 1 цаг 21 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 1 цаг 22 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 1 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 1 цаг 27 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 1 цаг 38 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 1 цаг 39 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 2 цаг 38 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 3 цаг 28 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 3 цаг 32 мин Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 3 цаг 36 мин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэнэ 3 цаг 38 мин Бид жолооны багш болохоос ЕБС, цэцэрлэгийн багш биш шүү дээ 4 цаг 1 мин Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна 4 цаг 2 мин 2026 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ 4 цаг 6 мин Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн боломж 4 цаг 10 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 20 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top