x

Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо 2025 оны нэгдүгээр сарын 30-нд 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой түвшинд хүрсэн ч хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.

Хууль, тогтоомжийн хэлэлцүүлэг

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд долоон удаа хуралдаж, нийт 14 асуудлыг хэлэлцжээ. Үүнд:

  • Гурван хуулийн төсөл
  • Байнгын хорооны гурван тогтоолын төсөл
  • Хууль хэрэгжилтийн талаарх найман мэдээлэл багтаж байна.

Мөн нэг ажлын хэсэг байгуулж, нэг удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Онцлох хэлэлцүүлгүүд

  • Хиймэл дагуулын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээлэл
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээлэл
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээлэл
  • Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэл
  • Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээ, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв, И-Монгол академийн захирлын мэдээлэл

Хууль хэрэгжилтийн асуудлууд

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна. Төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалт хэрэгжээгүй бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийгдсэн талаар урьдчилсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох яаманд хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгсөн бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа байнгын хороонд танилцуулах үүрэг өгчээ.

Мөн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байгааг тогтоож, холбогдох байгууллагад чиглэл өгсөн байна.

Ирээдүйн бодлого, зохицуулалт

Байнгын хорооноос дараах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна:

  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах бодлого боловсруулах
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд холбогдох журмуудыг боловсруулах
  • Криптовалютын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох (Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байна)
  • Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх (Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахалж байна)
  • Хиймэл оюун ухааныг ашиглан хуулийн давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх

Мөн Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгааг мэдээлэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 53 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 12 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 30 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 45 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 47 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 48 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 49 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top