x

ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль: Долоон нэр дэвшигч өрсөлдөж байна

Швейцарын Лозанна хотод өнөөдөр эхлэх Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) 143 дугаар чуулганы үеэр тус байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах гэж байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөө Их Британийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Себастьян Коу, Зимбабвегийн усанд сэлэлтийн олимпын аварга Кирсти Ковентри, Испанийн бага Хуан Антонио Самаранч, Иорданы Фейсал аль-Хусейн, Францын дугуйн холбооны тэргүүн Давид Лапартьян, Японы Моринари Ватанабэ, Их Британийн цанын холбооны ерөнхийлөгч Йохан Элиаш нар өрсөлдөж байна.

Нэр дэвшигчид тус бүр 15 минутын хугацаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулах бөгөөд эхний илтгэлийг Фейсал аль-Хусейн, хамгийн сүүлд Себастьян Коу тавих юм. Үүний дараа нэр дэвшигчид сэтгүүлчдийн асуултад хариулна.

Сонгуульд өндөр магадлалтай нэр дэвшигчид

ОУОХ-ны дэд ерөнхийлөгч бага Хуан Антонио Самаранч байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ивээн тэтгэлгийг өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа бол Кирсти Ковентри тамирчдын эрхийг хамгаалах асуудлыг гол зорилгоо болгожээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коу хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж байна. Тэрбээр 2012 оны Лондонгийн Олимпыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэснээс гадна хөнгөн атлетикийн холбооны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн. Гэвч ОУОХ-ны 70 насны дээд хязгаар түүнд асуудал үүсгэж болзошгүй байгаа аж.

ОУОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт гуравдугаар сарын 20-нд Грект болох бөгөөд сонгогдсон шинэ тэргүүн зургаадугаар сарын эцсээр албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм.

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 3 цаг 42 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 54 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 5 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 5 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 6 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 6 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 6 цаг 41 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 7 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 8 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top