x

Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно

Хоёр жил гаруйхны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Зургаан жилээр ганцхан удаа сонгогдох хатуу болзолтой хоёр дахь Ерөнхийлөгч, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас хойших долоо дахь Ерөнхийлөгч тодорно.

Ардчилсан Үндсэн хуулиар анхны Ерөнхийлөгчийг 1993 онд сонгосон. МАХН-аас Л.Түдэв, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат нэр дэвшин өрсөлдөж П.Очирбат сонгогдсон. 1997 онд МАХН-аас Н.Багабанди, МҮАН-МСДН-ын эвслээс П.Очирбат, МУНН-аас Ж.Гомбожав нар нэр дэвшиж Н.Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон. 2001 онд МАХН-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар нэр дэвшиж Н.Багабанди хоёр дахь удаагаа сонгогдсон. 2005 онд МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон-Ардчилал эвслээс М.Энхсайхан, Эх Орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдөж Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

2009 онд МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж хоёр нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон. 2013 онд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажилласан. 2017 онд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж өрсөлдсөн. Эхний санал хураалтаар ялагч тодроогүй учир хоёр дахь санал хураалтад М.Энхболд, Х.Баттулга хоёр орж өрсөлдөөд Х.Баттулга ялж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон. 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар дэвшиж, У.Хүрэлсүх ялснаар Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд УИХ-д суудалтай таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ. Өнөөдрийн байдлаар дээрх намуудаас нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй бөгөөд зөвхөн горилогчдын түвшинд яригдаж байна. Тэгэхээр горилогчдод одоогоор 1977 оны зургадугаар сараас өмнө төрсөн байх л шаардлага тавигдаж байгаа гэсэн үг. МАН-аас ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, АН-аас Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, Дефакто Д.Жаргалсайхан, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Үндэсний эвслээс МАК компанийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар нэр дэвшихээр зэхэж буй ажээ. Нэг үгээр тэднийг Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өөрсдийгөө сойж байгаа гэхэд болно.

Нэрсийг харахад хэн нь ч нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдчих чансаатай улстөрчид байна. Гэхдээ хэн нь ч “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж одоогийн байдлаар хэлээгүй. Энэ талаар улстөрчдийн дунд яригдаж, тэрийг тэдний үйл хөдөлгөөн нотлох байдалтай байгаа юм. Одоо 2025 он гарчихлаа. 2027 онд сонгууль болно. Ямар ч сонгуулийн өрсөлдөгчид тодордог л хугацаа. Тэр тусам 2027 оны сонгууль 1993 оноос хойших хамгийн олон өрсөлдөгчтэй болно. Намууд дээр ч өрсөлдөөн ихтэй, ширүүхэн байх төлөвтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно. Хэн түрүүлж мэдэгдэл хийж, сонгуулийн бэлтгэлдээ орно, түүнд ялалт ирэх магадлал өндөр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Temuugee (66.181.185.36)
    Ene dotor huuliin said baisan B.Enhbayraas uur heregtei hun alga ylanguya AN-han bol bugd hog shaar ynhan hulgaichuud bna MAN-s zandanshatar j. Enhbayr 2 arai gaigui yumuudaa...zugeer l minii bodol shuu...AH-saa demjiy geheer jenko mini alga busd ni bol zugeer bugs archisan 00-n tsaasnuud l bna
    2025 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 24 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 1 цаг 27 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 1 цаг 28 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 1 цаг 31 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 1 цаг 34 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 1 цаг 38 мин “Олимпын анхдагчид–Бидний бахархал” дурсамж уулзалт зохион байгуулав 1 цаг 40 мин “Долоогийн бүлэг”-ийн сайд нарын уулзалт Канадын Онтариод эхэллээ 1 цаг 42 мин Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ 3 цаг 21 мин Их Британи АНУ-тай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоов 3 цаг 23 мин Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард эхэлнэ 3 цаг 25 мин Хариуцлагагүй уул уурхайгаас эвдэрсэн 600 га талбайг нөхөн сэргээжээ 3 цаг 28 мин “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр судалж байна 3 цаг 29 мин Алтны үнэ 4200 ам.доллар давж, сүүлийн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрлээ 3 цаг 31 мин Сонгинохайрхан дүүрэгт 640 суудалтай, 62 дугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орно 3 цаг 34 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлж, түр зам тавьж байна 3 цаг 45 мин MGL-1 болон Холимог тулааны холбоо хүчээ нэгтгэлээ 3 цаг 46 мин Эрүүл мэндийн салбар хэлэлцээрийн үр дүнд ажил хаялтаа зогсоолоо 4 цаг 46 мин Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ирэх сарын 8-12-нд болно 5 цаг 36 мин Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томиллоо 5 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла... CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top