x

Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг оны өмнө Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй учраас УИХ-аар энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар хуульч П.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Даваагийн Цогтбаатар гишүүнийг дээд шүүхээс буруутай гэж үзсэн нь одоо яах билээ гэсэн эргэлзээтэй байдал үүсгээд байна. Тэгэхээр энэ асуудлыг хуульд хэрхэн яаж тусгасан байдаг талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ харилцааг зохицуулж байгаа эхний хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг. Дараагийн хууль нь Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дүгээр заалтаар тус тус зохицуулсан байна. Энд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилийн хугацаанаас өмнө дуусгавар болгох зургаан үндэслэлийг заасан байдаг.

Ерөнхийлөгчөөр сонгогд сон, хүндэтгэн үзэх шалт гаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, өвчтэйн улмаас ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц гишүүнийг эргүүлэн татах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн үндэслэлүүдээр бүрэн эрх нь дуусахаас өмнө эргүүлэн татаж болно. Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал бол гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэдэгт хамаарна. УДШ-ийн эцсийн шийдвэрийг УИХ хүлээн авч, тогтоол гаргах учиртай. УИХ руу орохын тулд мэдээж Ёс зүй, дэгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэх ёстой. Гэвч үүн дээр нэг эргэлзээтэй асуудал гарч ирнэ.

-Тэр нь юу вэ?

-УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө гэсэн заалт ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байх үедээ гэмт хэрэг үйлдээд, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон юм шиг уншигдаад байдаг. Гэтэл Даваагийн Цогтбаатар гишүүн чинь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа энэ асуудалд холбогдсон байгаад байдаг. Тэгэхээр үүний зааг ялгааг тайлбарлаж ярихын тулд Үндсэн хууль дээрээ эргэж очиж таарна. Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон байдаг. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Их хурлын гишүүнээс эргүүлэн татна гээд нэмэлт оруулчихсан. Үүнээс өмнө шүүхээс гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон бол эргүүлж татна гэсэн зохицуулалт байсан юм.

-Тэгэхээр Даваагийн Цогтбаатар гэдэг хүнийг шүүхийн асуудалтай байхад нь сонгуульд өрсөлдүүлсэн нь эргээд ийм эргэлзээтэй байдал үүсгэчихээд байна гэх хүмүүс байгаа. Үүн дээр юу хэлэх вэ?

-Даваагийн Цогтбаатар гэж хүнийг шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэдэг агуулгынхаа хүрээнд УИХ-ын сонгуульд өрсөлдсөнийг буруутгах үндэслэл байхгүй гэж харж байна.

-УДШ-ийн шийдвэр албажаад ирсний дараа энэ асуудлыг УИХ хэлэлцэж таарна. Хэрэв чөлөөлсөн тохиолдолд нөхөн сонгууль болох уу?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болголоо гэхэд тухайн суудал дээр дараагийн арга хэмжээ авагдах байх. Яг өнөөгийн үүссэн нөхцөл байдал дээр Их хурлын тогтоолыг л хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ миний дурдсан Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалт дээр очиж маргаан өрнөх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оноос өмнө шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараад ирэх юм бол эргүүлж татах үндэслэл байсан юм байна. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр Их хурлын гишүүн болчихоод, энэ хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх юм бол эргүүлж татна гэсэн байдлаар тайлбарлаад маргаан үүсээд явахыг үгүйсгэхгүй. УИХ-аас ямар тогтоол гарах нь уу. Түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү, үгүй юу гээд цаг хугацаа нэлээд орох болов уу л гэж бодож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (66.181.180.53)
    Naad puzdaa chini gemt heregt holbogdson ni unen l yum bol erguulen tat umnugoviin seddorj bas erguulen tatagdah yostoi hulgaich shuudee nuursnii heregt holbogdson ajnai baterdenii yag dood hun iim yumnuudaas salahgui l yum bol naad ih hurald itgeh itgel baihgui bolno shuu
    2025 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.224)
    ахтайгаа адилдаа адил голионы баас
    2025 оны 01 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 3 цаг 48 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 3 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 0 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 39 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 5 цаг 48 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 цаг 57 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 6 цаг 3 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 6 цаг 21 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 6 цаг 41 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 6 цаг 46 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 6 цаг 52 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 6 цаг 57 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 цаг 17 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 8 цаг 4 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 8 цаг 48 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top