x

"Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв

Гэрэл зургийг montsame.mn

Хүн гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах зорилготой "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд танилцуулах ёслол өчигдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Дэлхийн монголчуудын Уламжлалт шатрын холбооны тэргүүн Г.Баатар болон бусад зочид төлөөлөгч оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар: 

-Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн хүрээнд монгол уран дархны дахин давтагдашгүй бүтээл болох "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг танилцуулж байна.

“Шидирэв” урлангийн захирал, урлаач Р.Баясгалан:

-Энэхүү бүтээлээ 2003 онд эхлүүлж байлаа. Тухайн үед судалгаа шинжилгээний бүтээл ховор байсан цаг. Гэтэл өнөө цагт Хүннү гүрний нийслэл Луутын туурийг малтлагаар ил болголоо. Үүний зэрэгцээ Монгол шатрын туульс уншигдаад эхэллээ. Монгол дархны ур хийц шингэсэн Хүннү эрдэнийн шатар өнөөдөр хүн зоны өмнө дэлгэгдлээ. Би энэхүү бүтээлээ урлахын тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна.  Эл бүтээлээрээ хүн төрөлхтний оюуны цангааг тайлагч шатар нь монгол орноос гаралтай гэдгийг батлах зорилгыг агуулсан.

ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эртний шатар судлаач А.Батзориг:

-Олон улсад шатрыг 1500 жилийн түүхтэй гэж үздэг ч шатар нь бидний өвөг дээдэс Хүннү нараас үүсэлтэй болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдоод буй. Тэгэхээр шатрын үүслийг түүнээс ч өмнөх цаг хугацаанд авч үзэх болоод байгаа юм. "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-т эртний судруудад бичигдсэн агуулгууд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа нь гайхалтай сонин үзэгдэл болж байна.

Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монгол Улсын Гавьяат тамирчин, ууган их мастер Б.Хатанбаатар нар хүндэтгэлийн нүүдэл хийв.

Уг шатрыг урлахдаа Монголын нутгаас олдсон олдворуудаас эх санаа авч бүтээсэн бөгөөд монгол дархны уран нарийн хийц, орчин үеийн технологитой хослуулснаараа онцлог аж. Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см-ийн урт, өргөнтэй, 30 см-ийн өндөртэй. Шатрын авдар нь 49.9 кг-ийн жинтэй, 64 см-ийн урттай, 40 см-ийн өргөнтэй, 45 см-ийн өндөртэй. Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн ба ирэх гуравдугаар сард Хонконгт болох дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд дэлгэж үзэгчдэд хүргэх юм.

Урлаач Р.Баясгалан өмнө нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын нууц товчоо, Төрийн ордны Хүндэт дэвтэр зэрэг бүтээлийг алт мөнгө, эрдэнийн чулуугаар бүтээжээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно саяхан Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 4 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 6 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 7 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 9 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 2 цаг 10 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 2 цаг 12 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 2 цаг 13 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 2 цаг 15 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 2 цаг 17 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 2 цаг 18 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 2 цаг 20 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 2 цаг 22 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 2 цаг 55 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 3 цаг 58 мин Чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж, өөрийгөө хамгаалъя 4 цаг 0 мин Экологийн цагдаа хууль бус ашигт малтмал олборлогчдын үйлдлийг илрүүлж, таслан зогсоов 4 цаг 2 мин АНУ-ын Конгресс шатдаун зогсоох хуулийн төслийг баталж, Д.Трампад илгээлээ 4 цаг 5 мин “Toyota” компани АНУ-д 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 4 цаг 10 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top