x

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад гишүүд 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөтэй уялдан боловсруулагдсан бөгөөд хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгахад чиглэжээ.

Төслийн онцлох зохицуулалтууд:

  • Үр нөлөөний үнэлгээ: Хууль санаачлагчид төслүүдийн үр нөлөөг хараат бус судалгааны байгууллагаар үнэлүүлдэг байх.
  • Хүний эрхийн нийцэл: Төслүүдийн хүний эрхэд нийцэх байдлыг тодорхой аргачлалаар үнэлэх.
  • Санхүүгийн тооцоо: Төсөл хэрэгжүүлэхэд гарах зардлыг нарийвчлан тооцож, шаардлагатай бол харьцуулсан судалгаа хавсаргах.
  • Эрх зүйн орчны шинэчлэл: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дагалдах судалгаа, үнэлгээг багтаах, олон нийтийн оролцоог хангах.
  • Захиргааны хэм хэмжээний акт: Ийм актаар хүний эрхийг хязгаарлахгүй, зөвхөн хуульд заасан эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой байх.

Түүнчлэн, тав болон түүнээс дээш жил хэрэгжсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед биелэлтийн үр дагаврын үнэлгээг заавал хийх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Төсөл батлагдсанаар:
Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, аливаа хуулийн агуулга Үндсэн хуулийн зарчимд нийцэн, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хууль тогтоомжийн чанар, үр өгөөж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 58 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 1 цаг 10 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 1 цаг 12 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 1 цаг 13 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 1 цаг 15 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 1 цаг 19 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 цаг 21 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 1 цаг 22 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 1 цаг 23 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 24 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 3 цаг 25 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 цаг 26 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 28 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 3 цаг 30 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 3 цаг 32 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 3 цаг 33 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 3 цаг 34 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 3 цаг 37 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 4 цаг 10 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 5 цаг 13 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top