x

Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна

Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна.

Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийллээ 


Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж тухайлбал, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов. Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх, санамж бичиг байгуулах чиглэлд  ажиллахаар тогтлоо.
 
Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Шадар сайд Т.Доржхандыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны талаарх яриаг дараагийн шатанд хүргэх, энэ хүрээнд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яам болон сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг MASDAR компанитай ойрын үед санамж бичиг байгуулах талаар ярилцав. Арабын Нэгдсэн Эмират Улсын ЗГХЭГ-ын сайд Мохаммад Абдулла Аль Гергави хоёр улсын хооронд Эдийн засгийн хамтарсан хороо байгуулах хүсэлтээ илэрхийлж, Шадар сайд Т.Доржхандыг АНЭУ-д айлчлах, Дубай хотноо болох “World Government Summit”- арга хэмжээнд оролцохыг урилаа.

 

Монгол Улс “Envision” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт байгуулав


Эрчим хүчний үндэсний хороо дэлхийд ногоон технологиор тэргүүлэгч “Envision” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 500 мегаваттын эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулах, сэргээгдэх эрчим хүч экспортлох, ногоон ажлын байр бий болгох зэрэгт хамтран ажиллахаар тусгалаа. “Envision” группийн амжилттай шийдлүүд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглаж, эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгон, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэртэй болохыг Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд онцлов. “Envision” группийн ТУЗ-ийн дарга Жан Лэй хоёр талын энэхүү түншлэл нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн зорилтоо биелүүлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. БНХАУ-ын “Envision” групп нь Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран нийслэл Улаанбаатар хотын бондоор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станц барьж, энэ өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэж өгөөд байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 1 цаг 14 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 1 цаг 26 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 1 цаг 28 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 1 цаг 29 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 1 цаг 31 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 1 цаг 35 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 цаг 37 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 1 цаг 38 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 1 цаг 39 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 40 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 3 цаг 41 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 цаг 42 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 44 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 3 цаг 46 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 3 цаг 48 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 3 цаг 49 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 3 цаг 50 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 3 цаг 53 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 4 цаг 26 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 5 цаг 29 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top