x

Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм

Засаг огцруулах жагсаал болоод дуусах шатандаа орж байх шиг. Харин энэ жагсаалыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнүүд айхтар ширүүн байна. Яасан ч ажилсаг юм, ямар ч цуцдаггүй юм. Өдөрт л нэг юм бодож олоод гарч ирцэн орилоон майлаан болж байгаа харагдана. Эсрэг жагсагчдын буюу жагсаалд дургүй байгаа хүмүүсийн гар хөл болох “тоодгорууд” ажилсаг байгаа нь эргээд эзэддээ бараг гай лай болж байна даа.

Эдгээр жагсаалын эсрэг тэмцэгчид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Тэд энэ үедээ хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа харагдах юм. Даргыг өмөөрч байгаа тул яасан ч яахав гэж бодоод байх шиг байна. Яг цагаа тулахаар тэгдэггүй гэдгийг уул нь бид яс махаараа туулж мэдсэн дээ. Нөгөө алдарт долдугаар сарын 1-ний хэргийг санаж байгаа биз дээ. Дээрээс тушаал шийдвэр гарчихсан, онц байдал зарлачихсан,онц байдлын хуулиар яаж ч болно гээд хүн буудаж алсан. Бүр дөрвийн дөрвөн хүний амь насыг хохироосон. Тэгвэл эцсийн дүндээ тэр буудах тушаал өгсөн хурандаа нар л шоронд явсан. Өөр хариуцлага хүлээсэн дарга сайд байгаагүй. Түмний нүдэн дээр хууль зөрчвөл зөрчсөн хүн нь л шоронд явдаг. Жагсаал үймүүлж ардчиллаар тохуурхаж байгаа нөхдүүд яг хуулийн заалт зөрччихгүйхэн шиг л байх шиг. Гэхдээ хүнийг алах, булахаар айлгах, гутаан доромжлох зэрэг чинь одоо хуульгүй байдаг эд үү. Монгол хүнийг яаж гутааж болох вэ тэрийг нь тултал л гутааж, элэглэж байгаа харагдах юм. Харагдах байдлаас гадна цахим талбар дээр монголчуудыг доромжлох, доош нь хийх, элэглэх, монгол хүнийх нь хувьд гутаахыг бол уншиж чадахгүй халирмаар бичих юм. Энэ яасан монголоо алдсан бузар юм бичдэг, боддог хүн бэ гэж уншсан хүн болгон дуу алдахаар байна. Энэ бүгд юуны төлөө юм бэ. Жагсаж тэмцэхгүй байлгахын төлөө юм уу, ардчилсан үзэл бодолтой, өөрийн толгойгүй байлгахын төлөө юм уу. Зөвхөн энэ засаг бүтэн байвал бусад бүх юм яаж ч байсан яадаг юм гэсэн үг үү.

Нөгөө бидний хийсэн ерэн оны хувьсгал чинь энэ бүгдийг хийдэг болохын төлөө “хийдэг боллоо болно” гэж хийгээгүй бил үү. Олон ургалч үзэл байж болохыг тэр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болохыг баталгаажуулж ерэн оны хувьсгал хийгээгүй болж байна уу. Үндсэн хуульдаа үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болоогүй гэж үү. Энэ бүгдийг уландаа гишгэсэн жагсаалын эсрэг тэмцэгчид юу бодож байна вэ. Та нарын жагсаалыг таалахгүй байгаа, тэднийг буруу гэж байгааг бид бүрэн дүүрэн хүлээн авч байна. Та нар тэгэх эрхтэй, жагсаал буруу байна гэх эрхтэй, засаг төрөө тогтвортой байлгая гэх эрхтэй. Далимд хэлэхэд, бид ч бас засаг төр тогтвортой байх нь зөв гэж үздэг. Сонгууль явагдаад жил болоогүй байхад УИХ, Засаг огцор гэх нь түргэдсэн бас хөнгөдсөн үйл ажиллагаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. Харин нэг үндэстэн байж, нэг шашинтай байж нэг хэлээр ярилцаж түүхээсээ нэг дор амьдарч ирсэн байж бие биенээ ингэж айхтар хүчтэй доромжилж гутаагаад байгаа нь ойлгогдохгүй байна. Яагаад монголчууд бид бие биенээ хэдэн үеэрээ хонзогнож ирсэн өстөнтэйгөө харилцаж байгаа мэт харилцана вэ. Бид бие биенээ ингэж хүчтэй доромжилж гутаагаад байхад үр дүн нь юу вэ. Хуваагдах уу, хэд хэдэн аймгаараа тус тусдаа гарч гүйх үү. Энэ бүгдийг хийж гүйцэтгэж байгаа хүмүүс ингэж л горьдож байгаа бололтой харагддаг. Үгүй дээ, бид хуваагдах үндэстэн биш. Бид үндэс угсаа нэгтэй, шашин шүтлэг нэгтэй түүхээсээ нэг дор амьдарч ирсэн ард түмэн. Харин үндэс угсаа нэгтэй, амь нэг үндэстнээ элдвээр гоочилж доромжилж, ална хядна гэж айлгахыг оролдож байгаа хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно шүү. Гадна дотны гар хөл болж ингэж их айхтар аймаар хүмүүс болж дүр эсгэж байгаа хүмүүс одоо нэгийг бодож жолоогоо татсан нь дээр.

Яагаад гадны гар хөл бологсод гээд байгаа юм бэ гэвэл сая манай анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайг дүр хувилахад яаж аймаар зүхэв. Тэр бичигсэд бол монгол аав ээжтэй, монгол ахуй, монгол гэр бүлд өсөөгүй хүн гэдэг нь ингээд шууд мэдэгдэж байгаа юм. Хэрэв монголчууд байсан бол яагаад ч ингэж бичихгүй, тэд талийгаачийн хойноос муулдаггүй гэдгийг яс махандаа тултал мэддэг. Үхсэн нохойг ч өшиглөдөггүй ард түмэн.

Ө.БАТСҮХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Готов (202.9.40.139)
    Аргагүй шүү дээ машинар дайрах гэдэг, зодох гэдэг, үймүүлэгчид чинь МАН-ын уяаны ноход, залуу коммунист комсомолчид юм чинь
    2025 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 8 цаг 54 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 8 цаг 56 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 8 цаг 58 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 9 цаг 10 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 9 цаг 17 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 11 цаг 27 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 11 цаг 35 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 13 цаг 15 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 13 цаг 54 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 13 цаг 55 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 13 цаг 58 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 13 цаг 59 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 13 цаг 59 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 14 цаг 0 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 14 цаг 1 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 14 цаг 2 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 14 цаг 3 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 14 цаг 4 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 14 цаг 5 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 14 цаг 12 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top