x

Америкийн соёл мэдээллийн төвд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Увс аймгийн Нийтийн номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд АНУ-ын Монгол дахь ЭСЯ-аас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Монгол дахь Америкийн соёл мэдээллийн төвүүд нь Монгол Улсын иргэдийг АНУ-ын түүх соёл, боловсрол, ард түмний тухай мэдээллийн эх сурвалжаар хангах зорилготой ба Увс аймагт 2017 онд байгуулжээ.

Олон улсын хэмжээнд Америкийн соёл мэдээллийн төв нь орчин, ажиллах хүч, тохижилт, техник хэрэгсэл гээд тодорхой стандарттай ба 2023 оны 7 дугаар сараас Увс аймаг дахь тус төв уг стандартыг нь бүрэн хангаж, үйл ажиллагаагаа албан ёсоор өргөжүүлэн Олон Улсын хэмжээнд ажиллаж буй 600 гаруй мэдээллийн төвүүдийн нэг болжээ.

Ингэснээр жил бүр АНУ-ын Засгийн газраас 20 мянган долларын буцалтгүй тусламж авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй болж байна.

Тус төвийг байгуулахад номын сангийн үүдний хэсгийг ашиглан өргөтөж, өрөөний тоог нэмэгдүүлсэн ба иж бүрэн засвар үйлчилгээ хийж, шинээр боловсон ариун цэврийн байгууламжтай болгосноос гадна сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна.

Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад төрлийн англи хэлний шалгалт өгөхөд чухал шаардлагатай сүүлийн үеийн англи хэлний ном, сурах бичгээр бүрэн хангажээ.

Тус төвийг зорин ирсэн хэн бүхэн Америкийн соёл, мэдээллийн төвийн англи хэлний үнэ төлбөргүй сургалтуудад хамрагдах боломжтой юм.

Ийнхүү аймгийн төв номын санд хөрөнгө оруулалт хийж, орчин нөхцлийг сайжруулан илүү тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнээр Увс аймгийн Нийтийн номын санг зорьж ирэх үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 11 цаг 21 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 11 цаг 23 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 11 цаг 25 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 11 цаг 38 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 11 цаг 44 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 13 цаг 55 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 14 цаг 3 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 15 цаг 43 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 16 цаг 22 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 16 цаг 23 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 16 цаг 26 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 16 цаг 26 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 16 цаг 27 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 16 цаг 28 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 16 цаг 29 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 16 цаг 30 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 16 цаг 31 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 16 цаг 32 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 16 цаг 33 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 16 цаг 40 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top