x

Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ сарын 14-нд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хуралдаж, үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, чиг хандлагын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд үйлдвэрлэлийн усан хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ, манай улс 2021 онд нийт 594.8 сая.м3/ жил, 2022 онд 606.2 сая.м3/ жил, 2023 онд 679.1 сая.м3/жил, 2024 оны урьдчилсан дүнгээр 618 сая.м3/жил ус ашигласан тухай танилцуулаад, ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувь, уул уурхайн салбар 26.1 хувь, хүн амын унд ахуй 14.5 хувь, эрчим хүчний салбар 5.8 хувь, үйлдвэр, ахуйн үйлчилгээний салбар 5.0 хувийг тус тус эзэлж байгааг дурдав.

Ус, рашааны нөөц ашигласны төлбөрөөр 2021 онд 48.1 тэрбум, 2022 онд 50.9 тэрбум, 2023 онд 85 тэрбум, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 74.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн бол Байгалийн нөөц ашигласны төлбөр буюу газар, ус, ой, ан амьтан, ургамлын нөөц ашигласны төлбөрөөр 2020-2023 онд нийт 882 тэрбум төгрөг аймаг сумын төсөвт оржээ. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ашигт малтмал олборлох, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэхэд гадаргын усанд 10 хувь байсныг 25 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгож 2021 онд нэмэгдүүлсэн байна. Харин унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт хатуулгыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэн ашигласан усны төлбөрийг гадаргын болон газрын доорх усанд тус тус 50 хувь, ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах зориулалтаар ашигласан усанд 100 хувь, цас бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан тохиолдолд мөн 100 хувь чөлөөлж байгаа ажээ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөр ийн хувиар тооцох байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 2023 онд 54.3 тэрбум төгрөг баталснаас 41.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэлтэй гарсан байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа өмнөд говийн бүсэд усыг хэмнэлттэй ашиглах шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дахин ашиглах, хур тунадасны, уурхайн шүүрлийн болон ахуйн цэвэршүүлсэн усыг эргэн ашиглах, зарим томоохон голуудад урсцын тохируулга хийж хуримтлуулж, шилжүүлж ашиглах зэрэг менежментийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж буйг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулгадаа дурдаж, цаашид улам бүр өсөх усны эрэлтийг хангахын тулд салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлов.

Усан хангамж, үйлдвэрлэлийн ус ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд усны хамгаалалт, түүний дэглэм, бүс, хэрэгжилт, төлбөр, хөнгөлөлт болон дахин ашиглалт, түүний стандартын талаар хөндөн асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Бейсен, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Т.Аубакир нар усны хамгаалалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан болон бохирдуулсан усны төлбөрийг зохих хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, цэвэршүүлэх байгууламж барьж усаа дахин ашиглаж байгаа аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийг мэдэгдэхүйц болгох, усыг дахин ашиглах асуудлаарх хууль, эрх зүйн орчныг бүрэн болгож, стандарт шаардлагыг тодорхойлон, үйлдвэрлэл, аж ахуйд байгалийн цэвэр ус ашигладаг явдлыг эцэс болгох, Хэрлэн-Тоонот, Орхон-Онги төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чухал асуудлыг хөндөн ярьсан юм. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар улс орнууд байгаль дэлхийн эрхийн тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах болсон талаар дурдаж, усны эрэлт, үйлдвэрлэлд ашиглах байдал эрчимтэй нэмэгдэж буй энэ үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллага ерөнхий чиг үүргийнх байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

 Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 5 цаг 13 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 5 цаг 26 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 5 цаг 27 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 5 цаг 29 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 5 цаг 30 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 5 цаг 35 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 5 цаг 36 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 5 цаг 38 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 5 цаг 39 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 5 цаг 40 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 7 цаг 41 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 7 цаг 42 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 7 цаг 44 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 7 цаг 45 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 7 цаг 48 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 7 цаг 48 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 7 цаг 50 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 7 цаг 52 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 8 цаг 26 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 9 цаг 28 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top