x

Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна

Ж.Чинбүрэн: Баянзүрх дүүрэгт 8 тэрбумаар Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна

Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлэг баригдсан ч ашиглалтад орохгүй удааширч байна. Тойргийн сонгогч иргэдийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өчигдөр тус эмнэлэгт ажиллажээ. Энэ үеэр гишүүн Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

-Баянзүрх дүүрэгт дүүргийн иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Барьж дууссан энэ эмнэлгийг ашиглаж эхлэхийг иргэд их хүлээж байгаа. Яагаад ашиглалтад орохгүй байна вэ?

-Барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Үүнд айхтар нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.

Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтүүлчихсэн ийм үед бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэж иргэдтэй адилхан хүсэж байгаа юм.

-Энэ эмнэлгийг ямар өртгөөр барьсан бэ?

-Ойролцоогоор 8 тэрбум төгрөг. Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий, эмнэлгийн зориулалттай найман давхар энэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан.

-Хэрвээ ашиглалтад орууллаа гэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байна уу?

-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор байнга санал бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн газар амбулаторийнхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглахад бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай. Тиймээс иргэд, сонгогчдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.191.87)
    Түмний хүүхдүүд эмнэлгийн шалаар дүүрэн хэвтэж байхад бариад дуусчихсан эмнэлгээ ашиглахгүй байна гэдэг чинь манай улс дампуурчихжээ
    2025 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.191.87)
    Чи УИХ ын гишүүн юм бол наад эмнэлгээ ашиглалтанд оруулах талаар хөөцөлдөж оруулаач юу хүлээгээд авилгал горидоод суугаа юм уу?
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 6 цаг 16 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 6 цаг 29 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 6 цаг 30 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 6 цаг 32 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 6 цаг 33 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 6 цаг 38 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 6 цаг 39 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 6 цаг 41 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 6 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 6 цаг 43 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 8 цаг 44 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 8 цаг 45 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 8 цаг 47 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 8 цаг 48 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 8 цаг 51 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 8 цаг 51 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 8 цаг 53 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 8 цаг 55 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 9 цаг 29 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 10 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top