x

Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.08/ танилцуулсан. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Төрийн өмчит 122 компанийн мэдээллийг таван компани л нэгтгэдэг. Нийт 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн 41 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид эдгээр компанийн статусыг тодорхой болгоно. Төрийн өмчит компани Баялгийн сан, төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Хөрөнгийн менежмент хийдэг, засаглалыг сайжруулдаг компанитай нэгтгэнэ. Засгийн газрын дэргэд уул уурхайн компаниудын нэгдэл буюу "Эрдэнэс Монгол", уул уурхайн бус компаниудын нэгдэл буюу "Эрчист Монгол" гэж байгуулна. Харин яамдууд дээр байдаг улсын төсөвт үйлдвэрийн  газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийж болох ажлыг шилжүүлнэ. Эсвэл салбарын сайд өөрийн багцаас цалинжуулаад ажиллах юм уу, татан буулгана гэсэн үг. Ингэснээр төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байх боломжгүй болно.

Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглалын ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Өнгөрсөн 2023 оны байдлаар 122 компани Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлсэн байна. Цаашдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар цаашдаа улсын хэмжээний төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэдэг, хянадаг, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг статустай ажилладаг болно. Харин төрийн өмчийн компанийн засаглалд шууд оролцдог байдлыг зогсооно.

Уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацитай нийлээд эхлэхээр эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, бусад салбар гэсэн дөрвөн салбартай байна. 34 эрчим хүчний компанийг долоо болгож нэгтгэн, төсөв хэмнэнэ. Ингэснээр төрийн өмчийн 122 компани 56 болох тооцоолол гарсан. Давхардсан чиг үүргүүдийг арилгаж, санхүүгийн албанд 10 хүн ажилладаг байсан бол нэг хүн ажиллана. Төрийн өмчит компани 122 байсныг 56 толгой, 14 охин компани болгоно. Мөн ТУЗ-ийн тоо 31, гишүүдийн тоо 279, ТУЗ-ийн нарийн бичгийг 31 хүнээр цөөрүүлнэ. Цалин болон үйл ажиллагааны зардлыг 4.9 тэрбумыг хэмнэнэ. Захиргааны дарга нарын орон тоог цөөлснөөр эхний байдлаар 11.8 тэрбумыг хэмнэнэ. Харин хүний нөөц, хууль эрхзүй, төлөвлөлттэй холбоотойгоор 9.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Нийт 26.7 тэрбумыг хэмнэх тооцоолол хийсэн.

УИХ-аар ирэх долоо хоногт энэ хуулийг хэлэлцвэл УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, ирэх хаврын чуулган хүртэл олон нийтийн хэлэлцүүлэгт оруулна. Дараа нь Засгийн газрын төрийн өмчийн компаниудын баримтлах чиглэлийг оруулахдаа алийг нь листер компани болгох вэ гэдгийг шийдвэрлэнэ.

Ингэснээр ирэх оны төсөв зардалгүй, ашиггүй ажиллахгүй, зөв зарчим руугаа шилжинэ. Дундын үйлчилгээг барьж ажиллана. Буурсан зардлын хэмжээгээр Баялгийн сангийн орлого өсөн нэмэгдэнэ. 1000 хүнтэй компанийн захирал яаманд мэргэжилтэн болж болдоггүй. Босго нь маш өндөр болно. Улс төрийн албыг сүүлийн хоёр жил хашаагүй гэх мэтчилэн. Ингэснээр төрийн өмчит компаниудын чанар, нэр хүнд сайжирна. Ойлгомжгүй статустай байсныг нийтийн албанд ажилладаг болгоно. Төрийн албаны ангиллаас гаргана. Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж байгаа компанийн захирлын цалин, алдагдалтай ажиллаж байгаа компанийн захирлын цалинтай адилхан байдаг зарчмыг хална. Компанийн ашигт ажиллагаанд суурилсан тогтолцоог ТУЗ өөрөө шийдвэрлэдэг болно. Мөн гурван жил алдагдлаа бууруулж, арилгаагүй бол татан буулгана. Гүйцэтгэлийн үнэлгээгээ ТУЗ-д танилцуулж, гүйцэтгэх захирлыг жил жилийн гэрээгээр сунгаад явна.

"2020 ОН ХҮРТЭЛХ ТӨЛӨВЛӨГӨӨ 29.3 ХУВЬТАЙ БАЙЖ, ТОМ АЛДАА ГАРСАН"

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Хот төлөвлөлтийн Үндсэн хууль болох энэ бичиг баримтыг 2017 оноос хойш хот төлөвлөгч, гадаадын судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үр дүнд боловсрууллаа. Түүх сөхвөл, 1954 онд Монгол Улсын нийслэл анхны ерөнхий төлөвлөгөөгөө баталж байсан. Үүнээс хойш зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Хотын ерөнхий төлөвлөгөөний зарчим бол 20 минутын хотыг байгуулж, хүртээмжтэй хотыг бий болгох зорилтыг дэвшүүлж буй. Улаанбаатар хотын хүн ам 2040 онд 2.5 сая хүрч, нийгмийн суурь үйлчилгээ, замын сүлжээ, нийтийн тээврийн хүртээмж, ногоон байгууламж нэмэх, хүнсний хангамжийг нэмэх зэрэг бүх суурь үзүүлэлтийг үндэслэн боловсруулсан. Өмнөх таван ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийхэд, 2020 он хүртэлх төлөвлөгөө 29.3 хувьтай байсан.

Гол шалтгаан нь санхүүгийн нөөцгүйгээс шалтгаалан шугам сүлжээтэй хэсэг рүүгээ орон сууцжуулах бодлого явуулсан нь том алдаа байсан.

Мөн хууль тогтоомжийн уялдаагүй байдал, авлига албан тушаалын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газар олгож, стандартыг зөрчиж барилга барьсан гэх дүгнэлтэд хүрсэн. Одоогийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 240 гаруй их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоолол гарсан. Үүний 120 орчим төгрөгийг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 16 жилийн хугацаанд гаргана. Тэр дундаа дулаан болон цахилгааны шугам сүлжээнд улсын төсвийг чиглүүлнэ. Боломжтой газруудад 120 гаруй их наядын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ. Жишээлбэл, явган хүн замын уртыг одоогийнхоос ес дахин, дугуйн замыг 20 дахин, авто замын сүлжээг 17 мянган км-ээр нэмж өргөсгөнө. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22 км/цагт хүргэх. Мөн нийт айл өрхүүдийн 80 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангаж, орон сууцжуулах том ажлыг тусгасан.

Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын суурьшлын бүсийг Богд уулынхаа өвөр тал руу тэлж, дагуул хот байгуулна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо орчмыг хүнсний хангамжийн дагуул хот, Налайх хот болон Хөшигийн хөндийг тээвэр ложистикийн тэлэлтийн бүс болгох, мах сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах таталцлын бүсийг Төв аймгийн баруун сумдууд байхаар төлөвлөж байгаа. Хөшигийн хөндий орчмыг 2024 оны тавдугаар сарын 20-нд УИХ-аар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль буюу Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт 33 мянган га газрыг корпорацийн зарчмаар Улаанбаатар хот хамтран эзэмшихээр болсон. Энэ хоттой холбогдохын тулд одоогийн нисэх онгоцны буудал явж байгаа хурдны замыг түшиглэсэн 2040 он хүртэлх төлөвлөлтөөр LRT-гаар холбогдсон нэг бүсчлэлээр очих, Зуунмод хотын нутгууд Богд уул орчмын тэлэлтийн бүсийг бий болгоно.

Зам тээврийн яам ТЭЗҮ-г хэрэгжүүлэх ажил хийж байгаа. Төслийн санхүүжилт нь ямар байхыг шийдээгүй байна.Туулын хурдны замыг нийслэлээс хариуцан хийхээр 33 км, 6 эгнээ, найман орц гарцтай бүтээн байгуулалтыг 916 тэрбум төгрөг буюу дөрвөн эгнээ байхаар магадлагдсан.

Сүүлд Засгийн газрын хуралдаанаар 6 эгнээ болгох чиглэл өгч, шийдвэрлэсэн. ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг хийж байна. Мөн хуучин зургаар хийцлэлийн хувьд хотын архитектурт таатай биш байдлаар төлөвлөсөн. Тодруулбал, Баянзүрхийн товчооноос Их тэнгэрийн гүүр хүртэлх 20 гаруй метр өндөр шороон даланг овоолж, зам тавихаар төлөвлөсөн байсан. Бид 2040 оны төлөвлөгөөнд уялдуулж гүүрэн байгууламжаар шийдэхээр ТЭЗҮ-г өөрчилж байна. Энэ ажил нэгдүгээр сарын 25-нд дуусна. Олон улсын нээлттэй тендер зарлана" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.10)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 6 цаг 20 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 6 цаг 33 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 6 цаг 34 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 6 цаг 36 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 6 цаг 38 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 6 цаг 42 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 6 цаг 44 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 6 цаг 45 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 6 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 6 цаг 47 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 8 цаг 48 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 8 цаг 49 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 8 цаг 51 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 8 цаг 53 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 8 цаг 55 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 8 цаг 56 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 8 цаг 57 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 8 цаг 59 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 9 цаг 33 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 10 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top