x

Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.07/ МҮХАҮТ-д болов. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Н.Учрал:

-Төрийн өмчийн компанийн талаарх зохицуулалтын болон өмчлөлийн талаар баримтлах нэгдсэн бодлого бүхий эрх зүйн орчин байхгүй, салангид зохицуулж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаанд хяналт тавих, зах зээлийн зарчмаар ажиллахад хүндрэлтэй байдал үүсгэдэг. ТӨК-ийн хувьцаа, хөрөнгө эзэмших зорилго, үндэслэл болон ТӨК-ийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтцийн өөрчлөлт хийх бодлого тодорхойгүй, ТӨК-ийг үүсгэн байгуулах нөхцөл, шаардлага, үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдэнтэй өрсөлдөж байна. зэрэг практик шаардлагуудад тулгуурлан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

ӨНГӨРСӨН ОНД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН 43 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд,

  • Эрчим хүчний яам-27,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл),
  • Сангийн яам-7,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4,
  • Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна.

Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.

Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан, тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг цөөн хэдэн компани эзэлж байгаа юм.

ТӨРИЙН ӨМЧИТ 1 КОМПАНИД ТӨРИЙН ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХУВААЖ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарчээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас

  • ТӨХК-48,
  • ТӨХХК-23,
  • Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11,
  • Төрийн өмчит үйлдвэрийн газар-17,
  • Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.

Иймд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан.

-Төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгох.

-Төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан байна. Түүнчлэн төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоох,

Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгож байна.

ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ЗОХИЦУУЛАГЧИЙН ХУВИАР ОРОЛЦОНО

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно гэж тооцоолж байна. Тодруулбал төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцоно. Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломжтой. Гурван жил дараалан алдагдалтай ажилласан, алдагдлаа бууруулж чадаагүй төрийн өмчит компанийг татан буулгахаар хуульд тусгасан. Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelsey Schaefer (89.187.163.160)
    Би урьдчилгаа АТМ карттай ажиллахыг санал болгож байна. Би тэднээс Program Blank ATM карт авсан. Тэд одоогоор хамгийн шилдэг хакерын компани бөгөөд тэдний цахим шуудан: cchacker0002@gmail.com тэдэнтэй холбогдож, дурын АТМ-аас мөнгө авч, их хэмжээний мөнгө олох боломжтой хакердсан карт аваарай. Тусалсан Advance ATM Card компанид баярлалаа. Тэдэнтэй [ cchacker0002@gmail.com ] хаягаар холбогдоно уу
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 11 цаг 49 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 11 цаг 51 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 11 цаг 53 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 12 цаг 5 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 12 цаг 12 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 14 цаг 22 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 14 цаг 30 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 16 цаг 11 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 16 цаг 49 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 16 цаг 50 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 16 цаг 53 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 16 цаг 54 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 16 цаг 54 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 16 цаг 55 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 16 цаг 56 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 16 цаг 57 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 16 цаг 58 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 17 цаг 0 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 17 цаг 1 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 17 цаг 7 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top