x

Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ. 

  • Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс шинэ эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулах, уламжлалт эм найрлагын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, эмийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн судалгааны ажил гүйцэтгэж, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт Ноцог-6, технологийн шинэчлэл бүхий Халифорте, Колсаурин эмийн технологийн судалгаа хийж, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанар, аюулгүй байдлыг судлан тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Уртнасангийн Мядагбадам,
  • Монгол оронд газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх судалгааг анх удаа цахилгаан соронзон онолын арга зүй, практик хэмжилтийн шинэлэг технологиудыг хослуулан гүйцэтгэж, галт уулын бүс нутагт геотермаль системийн гүний тогтоцыг тодорхойлсон геосудлалын шинэ үр дүн гаргаж, газрын ховор элемент, газрын тос болон ашигт малтмалын ордуудын геофизикийн хайгуулын шинэлэг арга зүйг эх орондоо хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж, геофизикийн салбарт бодит хувь нэмэр оруулсан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Эрдэнэчимэгийн Батмагнай,
  • Анагаах ухааны салбарт хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүн, түүний эмчилгээний үр нөлөө, өвчний эмгэг жамын механизмыг тайлж шинэ эмчилгээний арга, аргачлал боловсруулахад нөлөө бүхий суурь судалгааны чиглэлүүдийн нэг хэсэг болох яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр үр дүнтэй судалгаа хийж, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 10 гаруй бүтээл хэвлүүлж, бүтээлүүд нь олон улсад 230 удаа эшлэгдэн, судлаачийн чансааг илэрхийлэх h-index нь 8-д хүрсэн амжилт үзүүлсэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн багш, доктор Эрхэмбаатарын Мөнхсоёл нар шилдэг залуу эрдэмтэнд олгох Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүсэж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 13 цаг 22 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 13 цаг 25 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 13 цаг 26 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 13 цаг 39 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 13 цаг 46 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 15 цаг 56 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 16 цаг 4 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 17 цаг 44 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 18 цаг 23 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 18 цаг 24 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 18 цаг 27 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 18 цаг 28 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 18 цаг 28 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 18 цаг 29 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 18 цаг 30 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 18 цаг 31 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 18 цаг 32 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 18 цаг 33 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 18 цаг 34 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 18 цаг 41 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top