x

Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.  

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Маш их хүлээлт үүссэн, тэнгэр дээр л том юм байгаад байна гэсэн ойлголтыг иргэддээ өгчихсөн. Гэрээг соёрхон баталбал хил холболтын төмөр зам барих ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?

Хоёр зам нь зөрсөн гэдэг ойлголттой байгаа. 20 км зөрсөн гээд яриад байгаа. Монголоос явж байгаа төмөр зам хилийн бүс рүү орно гэж ойлгоод байгаа. Гэтэл нарийн зам, өргөн замыг нийлүүлэх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлчихсэн. Хэн хариуцлага хүлээх вэ, эзэн биегүй үлдэх юм уу?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Тогтоолын төслөө УИХ-ын намрын чуулганаар баталж амжвал он гараад хэлэлцээгээ хийнэ. Хэлцлээ хийгээд намрын чуулган завсарлахаас өмнө тогтоолын төслөө соёрхон баталж дуусвал компаниуд хооронд гурван төрлийн гэрээ хийгдэнэ. Нэг нь төмөр замын гэрээ. УИХ -ын даргын хэлсэнчлэн 11 заалт бүхий тогтоол дээр байгаагаар 2025-2027 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд хийх гүүрэн байгууламжийн төвөгшил ихтэй байгууламж байгаа юм. 2025 оны хавар ажлыг эхэлж чавдал 2027 онд дуусгана. Гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Урьдчилсан драптад ийм хугацаа байгаа. Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал 2,6 жилийн хугацаанд хийнэ гэж үзэж байгаа.

Газар дээрээ бол 30 метрийн зөрүүтэй, өндөршлийн зөрүү нь ийм байгаа. 30 метрийн зөрүүг гаргахын тулд гүүрэн байгууламж хийнэ. Гүүрэн байгууламжийг тойрог хэлбэрээр хийнэ. Тойрог хэлбэрээр хийж байгаа гол шалтгаан нь манайд байгаа зам руу  оруулж ирэхийн тулд өндөршилд тааруулах зорилгоор тойрог хэлбэрээр хийж байгаа. Манайд хийгдэх байгууламж нь 18.3 км байх юм. Өргөн царигийн байгууламж нь 10 км, нарийн царигийн байгууламж нь 8 км орчим байгаа. Манайд орж ирж байгаа нарийн цариг нь гүүрэн байгууламжаар орж ирнэ. Шинэ байгууламж өргөн төмөр зам явж байгаа байгууламжийнхаа доогуур зөрж орж ирэх тул 10 гаруй метрээр зөрж орж ирнэ.

Газар дээр нь очиж үзсэн гишүүдийн хувьд тодорхой байгаа. Урд хөршийн барьж орж ирсэн төмөр зам хилээс 300 м зайд бий. Хийх ажлын дийлэнх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэнэ. Гэрээ богино хугацаанд батлагдаад компани хооронд гэрээгээ зурчихвал энэ хавартаа багтаагаад гурван сараас ажил эхэлнэ гэж тооцож байна. Энэ гэрээ хийгдвэл бусад төмөр замуудыг дэс дараатай холбоно гэдэг асуудлыг тавьж байгаа учраас бусад төмөр замуудаа холбох ажлыг үргэжлүүлэн хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Бид цаг хугацаа алдаад цагийн шүүлтэд ороод юу болод өнгөрөв гэдгээ ярьж байна. Хэн хохирсон юм бэ гэдэгт Ерөнхий сайдыг хариулж өгөөсэй гэж хүсч байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ямар хожил ирэх юм, хохирол хэрхэн барагдах вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ гэрээ нэгдүгээрт, Засгийн газар хооронд хийгдэж байгаа. Засгийн газар хооронд хийгдээд УИХ -аар соёрхон батлуулж байгаа учраас гуравдагч талыг оролцуулахгүй гэдэг үндсэн тохиролцоо хийж байгаа. Хамгийн ил тод, нээлттэй ярилцах боломж хоёр улсын Засгийн газар, УИХ-тай хамтраад нээлттэй хэлэлцье гэдэг байдлаар оруулж ирсэн.

Өмнө нь маргааны сэдэв болж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензийг аль нэг газарт шилжүүлэхгүй, Хятадын тал нарийн, Монголын тал өргөн царигаар холбогдоно. Цариг солилцох гүүрэн байгууламж хийгдэнэ. Одоо бол 85 сая тонн нүүрс экспортолж байна, төсөл хөдөлснөөр 165 сая тоннд хүрнэ.

Гэрээ соёрхон батлагдсанаар бусад боомтууд нээгдэнэ. Эхлээд Шивээхүрэн боомт, хоёр дахь нь Бичигт боомт. Бусад боомтууд нээгдэнэ гэдэг баруун зүүн бүсийн босоо тэнхлэгийн зам хийгдэх боломжийг Хөгжил шинэтгэлийн хороотой тохиролцох боломжтой болно.

2014 онд зурагдаад 10 жилийн хугацаанд Монголын тал Гашуунсухайт талдаа бүтээн байгуулалтаа хийж чадаагүй учраас энэ төмөр замыг холбогдтол бусад төмөр замыг холбохгүй байх шийдвэр гараад явж байгаа. 165 сая тонн нүүрсний дэд бүтэц, бусад боомтуудын төмөр зам ашиглалтад орсноор одоогийн ДНБ хоёр дахин тэлнэ. Эрүүл мэнд, боловсрол, бусад салбар, Үндэсний баялгийн санд орох орлого одоо байгаагаас хоёр дахин өсөх өгөөжтэй. Эрчим хүч экспортлох хэлэлцээ хийгдэж байгаа. Эрчим хүч болон нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэдгийг Засгийн газартай нь тохиролцож байна. 16 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүч, говийг усжуулах, нийслэлийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллаж болно гэдгээ илэрхийлж байгаа.

Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэж байж нийгмийн бусад асуудлууд шийдвэрлэгдэнэ. Энэ маань боловсрол, эрүүл мэндэд оруулах шууд хөрөнгө оруулалт болно. Тийм учраас одоо байгаа эдийн засгийн хүчин чадлыг хоёр дахин тэлэх боломжтой төслийг хэлэлцэж байна гэсэн үг. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүд дээр 16 жилийн хугацаанд нээлттэй, бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байгаа.

УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараа төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 70 гаруй хувь дэмжиж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг энхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 3 цаг 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 4 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 5 цаг 47 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 5 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 6 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 6 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 6 цаг 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 6 цаг 49 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 6 цаг 54 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 7 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 7 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 8 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 8 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top