x

АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтооллын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн С.Зулпхар танилцуулав. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Ж.Самбуу дарга олон талт ажил хийж байсан учраас хүмүүс маш их мэддэг. Ном бүтээл нь олон. Төрийн үйл хэрэгт ямар ёсзүйтэй ажиллах вэ гэдэг үлгэрлэлийг бий болгосон хүн. Төрийн хүн шуналгүй байх ёстой гэдэг зарчмыг үлгэрлэж байсан.

Дэлхийн ямар ч улс орон төр нийгмийн зүтгэлтний ойг тэмдэглэдэг. Ж.Самбуу агсны хувьд УИХ-ын даргатай дүйцэх албыг 18 жил хашсан хүн гэдгээрээ онцлог гэв.

Ж.Самбуу агсны мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 150 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд ихэнх зардал нь сан болон нутгийн зөвлөл, иргэдийн хандиваас бүрдэх юм байна. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 57.9 хувь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Жамсрангийн Самбуу

 1895 онд Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуунд төрсөн.

1937-1946 онд ЗХУ-д суугаа Элчин сайд, 1954-1972 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар.

Ардын хувьсгал ялснаас хойш 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээчээр ажилд орсон,

-1923 онд Ардын Засгийн Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч, 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл, 1928 онд эрхэлсэн түшмэл болжээ.

-1930 онд Богдхаан уулын (Төв аймаг) аймгын дарга, хожим 1931 онд Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдон ажиллаж байв.

-1932 онд Өмнөговь аймгийн шүүхийн дарга.

-1934 онд аймгаасаа МАХН-ын 9 дүгээр Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатарт ирсэн.

1934-1937 оны сүүлч хүртэл БНМАУ-ын Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажилласан байна.

1937 онд дипломат албанд шилжив:

  • 1937-1941 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Бүрэн эрхт төлөөлөгч, 1941-1946 онд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,

  • 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны Алс Дорнодын хэлтсийн дарга,

  • 1950 онд Намын шинэ хүчний сургуульд сурч төгссөн.

  • 1950 оны 5-р сарын 23-нд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,

  • 1951 оны 9-р сараас 1953 онд Гадаад яамны орлогч сайд,

  • 1953-1954 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллав.

Төрийн тэргүүн

  • 1954 оноос МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдон,1972 он хүртэл Монгол улсын Төрийн тэргүүнээр ажилласан.

Тухайн үед албан ёсоор 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга,

1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 8 цаг 29 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 8 цаг 41 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 8 цаг 43 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 8 цаг 44 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 8 цаг 46 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 8 цаг 50 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 8 цаг 52 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 8 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 8 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 8 цаг 56 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 10 цаг 56 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 10 цаг 58 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 10 цаг 59 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 11 цаг 1 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 11 цаг 3 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 11 цаг 4 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 11 цаг 6 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 11 цаг 8 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 11 цаг 41 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 12 цаг 44 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top