x

Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2024.12.25/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан УИХ-д байдаг онцгой бүрэн эрх, тусгай АМНАТ-аар төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 заалтад газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших буюу 50+1 байх зарчимд тусгасны дагуу Үндэсний баялгийн сангийн хуульд "Хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан байна эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулсан ч бай тэр үр өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. Тиймээс иргэдийн хуримтлалын дансанд орж, хадгаламж хэлбэрээр хадгалагддаг байна. И-Монголиа системээр нэвтэрч харах боломжтой хуримтлалын 135 мянган төгрөг бол таны хуримтлал. Энэ хуримтлалыг боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулна. Энэ мөнгийг нэмэгдүүлэхийн тулд энэ төслүүд урагшилж байх ёстой.

Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, баталсан. Тэгэхээр ураны зах зээлийн чиг хандлага 2024-2050 онд дэлхий дахинаа өсч байна. Дэлхий дээр эрэлт тогтмол нэмэгдэж байна. Ураны үнэ ч өссөн.

Газрын доор уусган олборлох технологийн дагуу байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын том гэрээ байна. Цаашлаад Парисын хэлэлцээрийн хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станцтай болох олон ажлын суурь болно. Хөрөнгө оруулалтын гэрээ 27 жилийн дараа бодит ажил болж, УИХ-д өргөн мэдүүлж байна.

Бид төсвийн орлогыг 4.4 тэрбум ам.доллар, улсын төсөвт 75 сая ам.доллар, орон нутагт 29 сая ам.доллар, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар тооцсон.

Мөн тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд заавал хүргэнэ. Үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулгыг хийх юм. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Тусгай АМНАТ-ын босгыг байхгүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг гэрээндээ тусгаж өгсөн. Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийг нэмээд, хөрөнгө оруулагчийн олгосон санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой. Илт ойлгомжтой байж, бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Бид гэрээг өөрсдийн үндсэн зарчим дээрээ хийсэн. Хөрөнгө оруулагч талаас зөвхөн саналаа нэмсэн. Засгийн газарт 15 татвар, төлбөр, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.

Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Ус ашигласны төлбөр өгөөж гэж үзэж болохгүй. Гаалийн албан татвар үр өгөөжид тооцоогүй. Шинэ технологи, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэж байгаа. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, давуу эрхийн ногдол ашиг буюу ямар ч хариуцлага хүлээхгүй ч ТУЗ-д хориг тавих эрхтэй, Ногдол ашгийн суутган татвар, тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн  татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг 13 үг өгөөж багтана.

2028 он хүртэл бүтээн байгуулалт хийж, үйлдвэр барина. Эхний санхүүжилтээр 500 сая ам.долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн. Үүнээс хойшх үр ашгийг төслийн үр ашгаасаа тооцно. Бид ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх хариуцлага үүрэхгүй. Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирсон. Үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны татвар. АМНАТ-д инфляци тооцно гэдгийг хэлэлцэж, суурь үнийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал инфляци тооцохгүй гэж баталгаажуулсан.

Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон. Олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ хамтарсан Засгийн газар том төслүүдээ  хөдөлгөж, улсын эдийн засгаа тэлэх ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 9 цаг 31 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 9 цаг 44 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 9 цаг 45 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 9 цаг 47 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 9 цаг 48 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 9 цаг 53 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 9 цаг 54 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 9 цаг 56 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 9 цаг 57 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 9 цаг 58 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 11 цаг 59 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 12 цаг 0 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 12 цаг 2 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 12 цаг 3 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 12 цаг 6 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 12 цаг 6 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 12 цаг 8 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 12 цаг 10 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 12 цаг 44 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 13 цаг 46 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top