x

63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг сайжруулах, улсын хэмжээнд зургаан сургууль байгааг өргөтгөх, хүүхдийн сурах орчныг сайжруулах, багшийн орон тоог нэмэх зэрэг цогц байдлаар анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Төлөөлөгч Л.Хосбаяр хэлжээ. 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд дараах саналуудыг тусгасан байна.

Л.Хосбаяр:

-Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлыг хийж байсныхаа хувьд нийгэм, боловсролын салбарт ямар бэрхшээл, тулгамдсан асуудал үүсдэг, шийдвэл зохих бэрхшээл хаана нь байгааг гадарлана. Энэ хүрээнд, нийслэлийн гэхээсээ илүүтэй улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдэд чиглэсэн бодлого, төсөв, арга хэмжээ туйлын дутмаг байна. Энгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орчныг сайжруулъя гэдэг хэр нь халамж анхаарал, илүү их хөдөлмөр, зүтгэл томчуудаас шаарддаг хүүхдүүдийнхээ сурах хэрэгцээг цогц байдлаар шийдэж төдийлөн чадахгүй байна. 

2024 оны төсөвт 29 дүгээр сургуулийг нийслэлийн төсвөөр 100 хувь засварлаж, дотуур байр, сургуулийн орчны тохижилтыг шийдсэн. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт зургаан сургууль бий. Эдгээр сургуулиуд төсөв, мөнгөгүйгээс болж 50-60 жилийн насжилттай, хүүхдийн тоо их, багш хүрэлцээгүй, сургуулийн багтаамжгүй байдал бэрхшээл болсон.

Манай Хан-Уул дүүрэгт энэ төрлийн ганц 63-р сургууль бий. 2006 онд 70 сурагчтай байсан бол өнөөдрийн байдлаар 1763 хүүхэд аутизм, оюуны бэрхшээлтэй гэж оношлогдоод сургуульдаа багтахгүй байна. ЕБС-ийн хөтөлбөрт  дээрх оноштой хүүхдийг заавал тусгай хэрэгцээт сургуульд явуулах шаардлагагүй. Энгийн сургалттай сургуульд суралцуулна гэдэг ч тэр бүр энэ боломж, нөхцөл биелэхгүй байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд маань ч нэг ангидаа 60-уулаа сурч байна. Гэтэл багш хүүхдэдээ хүрч ажиллах, анхаарах, боломж бололцоо үнэхээр дутна.

Тиймээс 63 дугаар сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхөөр төсвийн төсөлд санал оруулж, шийдүүллээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нараас санал гарч 1-5 дугаар ангийн ЕБС-д суралцаж байгаа хүүхдүүдийн сүүний хэрэгцээг хангая. Нийслэлийн төсвөөс зардлын 50 хувийг шийдэж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэх саналаа хэлэлцүүлж, төлөөлөгчид дэмжиж, төсөвт зардлыг нь суулгууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 9 цаг 40 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 9 цаг 52 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 9 цаг 54 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 9 цаг 55 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 9 цаг 57 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 10 цаг 1 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 10 цаг 3 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 10 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 10 цаг 5 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 6 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 12 цаг 7 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 12 цаг 8 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 12 цаг 10 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 12 цаг 12 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 12 цаг 14 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 12 цаг 15 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 12 цаг 16 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 12 цаг 19 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 12 цаг 52 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 13 цаг 55 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top