x

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх" зохицуулалт бүхий Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө татаж авч буйгаа тухайгаа мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бас нэг хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Л.Энх-Амгалан:

-УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ төслийг дэмжихгүй гэж шийдсэнд харамсаж байна. Хамтарч засаглаад, хамтарч хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд бүлгийнхээ хурлаар цөөн хэдэн гишүүний муйнхар тайлбарт автаж шийдвэр гаргасанд харамсаж байна. Би маргааш Засгийн газрын хуралдаанд энэ төслийнхөө асуудлыг оруулна. Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин маань ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.

Гадаадаас ажиллах хүч авах квотыг ард иргэд маань хязгааргүй квот гэж их мушгилаа. Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоог зохицуулсан "малгай" хууль бий. Энэ бол гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль.

Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн тоо Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй байна. Түүн дотроо нэг улсын иргэдийн тоо нэг хувиар хэтрэхгүй байх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлнэ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн салбар дахь гадаад ажилтны тоо нийт ажилчдын 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Тиймээс гадаадын иргэд хүссэнээрээ, хязгааргүйгээр Монгол Улсад орж ирнэ гэсэн ойлголт байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.190.223)
    Ardchilal yrisan anaruistuud l amerik terguutei baruunii uyanii nohod l ih hutsaldan bna ted nuguu jinhen elbegforjiin hudal ugiig 1000 udaa davt unen boldiin gedeg ulgereeree yvj bna uuruu garch irj chadahgui bolhoor baabar tsenddoo munhbaysgan naraaraa hutsuulaad bgaa baihgui yu ed nar
    2024 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 9 цаг 36 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 9 цаг 49 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 9 цаг 50 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 9 цаг 52 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 9 цаг 53 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 9 цаг 58 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 9 цаг 59 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 10 цаг 1 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 10 цаг 2 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 3 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 12 цаг 4 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 12 цаг 5 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 12 цаг 6 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 12 цаг 8 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 12 цаг 11 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 12 цаг 11 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 12 цаг 13 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 12 цаг 15 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 12 цаг 49 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 13 цаг 51 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top