x

“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера болон Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг шинэчилж дууссан, ирэх 7 хоногт МАН-ын бүлгийн хуралд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулж дуусаж байна. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр тус төслийг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг онцлов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Түүнчлэн тэрбээр, УИХ-ын гишүүд “Үндэсний хиймэл дагуул” төслийн талаар олон талын байр суурийг илэрхийлж байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг урагшлуулах байр суурьтай байна. Иймд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээллийг өгөх тал дээр Франц улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллахыг хүсэв.

Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера

Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Монгол Улсын төсвөөс “Үндэсний хиймэл дагуул” төслийн санхүүжилт хасагдсан гэж ойлгож байсан ч тус төслийн явц урагшлахаар болсонд талархал илэрхийлэв. Тэрбээр Францын Засгийн газар тус төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Талес Аления Спейс компанитай хамтран олон нийтэд зөв мэдээлэл өгөх үйл ажиллагааг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон. Иймд “Үндэсний хиймэл дагуул” төслийг урагшлуулахад Францын Засгийн газар, Элчин сайдын яам, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд, ирэх хаврын чуулганаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг өргөн барих тул хоёр тал бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг онцлов.

Эх сурвалж: ЦХИХХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 11 цаг 16 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 11 цаг 28 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 11 цаг 30 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 11 цаг 31 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 11 цаг 33 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 11 цаг 37 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 11 цаг 39 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 11 цаг 40 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 11 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 11 цаг 42 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 13 цаг 43 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 13 цаг 45 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 13 цаг 46 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 13 цаг 48 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 13 цаг 50 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 13 цаг 51 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 13 цаг 53 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 13 цаг 55 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 14 цаг 28 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 15 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top