x

Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг тус иргэд эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү тус боомтыг нээхийг эсэргүүцэж буй 20 000 хүний гарын үсэг цуглуулсан талаараа дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаасаа авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав. Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөллийн зүгээс Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдснөөр шар шороон шуурга нэмэгдэнэ.

Түүнчлэн, нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар тэд ярьлаа. УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санаа бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо болон бусад холбогдох яамдууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.

Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санаа бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлыг ярих ёстой гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх ямар ч боломжгүй гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 11 цаг 22 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 11 цаг 35 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 11 цаг 36 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 11 цаг 38 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 11 цаг 39 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 11 цаг 44 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 11 цаг 45 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 11 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 11 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 11 цаг 49 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 13 цаг 50 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 13 цаг 51 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 13 цаг 52 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 13 цаг 54 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 13 цаг 57 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 13 цаг 57 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 13 цаг 59 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 14 цаг 1 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 14 цаг 35 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 15 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top