x

Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа, ирэх оны 12-р сард ашиглалтад орно. 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга Цагаан сараар ашиглалтад орох юм байна. Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцлов.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар "Ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгнө. Хамгийн түрүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөх хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт хангалттай барилга байгууламж баригдаж байна. Гэтэл тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс зүгээр л барилга хүлээж авах нөхцөл үүссэн. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байна. Ашиглалтад орох барилга, байгууламжтай зэрэгцээд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогыг уялдуулах шаардлага байна” гэв.

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү:

-"Эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага, зөрчил нэмэгдэж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Эхний ээлжид эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай. ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүд аудит хийж, эрсдэлийг нь тодорхойлно. Эрүүл мэндийн салбарын цахимжилт дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтарч ажиллана. Систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм байна. Гэвч томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Хүүхэд эмчлэх нийт хүчин чадлаа нэмэгдүүлж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 30 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 32 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 33 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 34 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 35 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 36 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 37 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 39 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 40 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 2 цаг 15 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 2 цаг 18 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 2 цаг 22 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 4 цаг 5 мин Баавар 4 цаг 12 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 4 цаг 21 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 37 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 51 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 5 цаг 4 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 33 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 34 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top