x

“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хүн амын сэтгэцийн эрүүл  мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор чуулж буй үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Анагаах ухааны доктор Н.Хүрэлбаатар нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, үндэсний зөвлөгөөнд оролцож буй Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн бусад байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дэлхий даяар найман хүн тутмын нэг нь буюу ойролцоогоор 970 сая орчим хүн ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай бөгөөд нийт сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг тус тус эзэлж байгаа талаар дурдсаныг тэмдэглэлээ.

Манай улсын хүн амын дундаж наслалт 71.5 болж нэмэгдсэн хэдий ч 2023 оны статистик мэдээллээс үзэхэд эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 9.2 жилээр бага байгааг дурдав.

Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрчүүдийн хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн байна.

Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нэн ялангуяа сэтгэцийн эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэдийн ухамсар, идэвх санаачилга, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх тухай зарлиг гарган амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, сэтгэлзүйч нарыг сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах зэрэг олон ажлыг эхлүүлээд байгааг тэмдэглэв.

Гэсэн хэдий ч манай улсын нийт 880 гаруй ерөнхий боловсролын сургуулиас ердөө 150 гаруй сургууль сэтгэлзүйчтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тэмдэглээд, цаашид сургууль бүрд сэтгэлзүйч ажиллуулж, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нь нэн чухал байгааг тодотгов.

Улмаар аливаа өвчин эмгэг, нэн ялангуяа сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэх ёстойг цохон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үндэсний зөвлөгөөнөөр  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын бодлого, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний уялдаа, зохион байгуулалтын талаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарган үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Үндэсний зөвлөгөөний нээлтэд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар үг хэлж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг, түүний хэрэгжилт”, “Монголын 15-34 насны залуучуудын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны тайлан”, “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” зэрэг илтгэлийг хэлэлцүүлнэ.

Мөн үдээс хойш Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний нөөц, салбарын мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудал, Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд болон судалгааны үр дүн, Сэтгэцийн эрүүл мэнд ба бусад салбарын уялдаа зэрэг сэдвээр салбар хуралдаан үргэлжилж, зөвлөмж гаргах юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 12 цаг 3 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 12 цаг 16 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 12 цаг 17 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 12 цаг 19 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 12 цаг 20 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 12 цаг 25 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 12 цаг 26 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 12 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 12 цаг 29 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 12 цаг 30 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 14 цаг 31 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 14 цаг 32 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 14 цаг 34 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 14 цаг 35 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 14 цаг 38 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 14 цаг 38 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 14 цаг 40 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 14 цаг 42 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 15 цаг 16 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 16 цаг 18 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top