x

С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар  гарсан талаар шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан:

-Нэгдүгээрт, олон нийтийн дунд асуулт хэрэгтэй байгаа Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийсэн.

Энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг тусган, харилцан ойлголцсон ийм нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Хоёрдугаарт УОК, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн. Мөн өвөлжилт хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг явц ямар явагдаж байгаа талаар болон Шадар сайдын тушаалаар аймаг орон нутаг болон сумуудад шуурхай бүлэг ажиллаж, зудын эрсдлийн үнэлгээ хийх, шинэ хоршоо төлбөрийн дүгнэх, малчид шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх, бэлтгэл ажлын талаар анхаарах асуудлыг судалж, газар дээр шийдвэр гаргасан.

Мөн  хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдааны байгууллага болон мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг зах худалдааны төвд хяналт шалгалт хийгдэж байгаа гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 23 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 24 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 26 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 27 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 28 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 29 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 30 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 32 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 33 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 2 цаг 7 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 2 цаг 11 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 2 цаг 15 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 3 цаг 57 мин Баавар 4 цаг 4 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 4 цаг 14 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 4 цаг 29 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 4 цаг 43 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 4 цаг 56 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 5 цаг 26 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 5 цаг 27 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top