x

Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр /2024.12.17/ болов. Өнөөдрөөс хуралд оролцож буй газар, хэлтсийн дарга нарын ирцийг хяналтын самбарт /дашбоард/ байршуулж эхэлжээ.

Сайдын шуурхай хуралдааны үеэр ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баясгалан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа.

ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь “Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд гурван ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд газрын станц барих 5 байршилд үнэлгээ хийж, радио давтамжийн судалгааг гүйцэтгэв. Тус ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ сарын 20-нд хүлээлгэж өгнө. Мөн хиймэл дагуулын арилжааны гэрээний орчуулга хийгдэж, ГХЯ-нд хүргүүлсэн байна. Энэхүү орчуулга батлагдсаны дараа яамдууд руу санал хүргүүлж, эцсийн байдлаар батлана. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.  

Мөн Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбарыг хөгжүүлж, нэвтрүүлэх үүрэг чиглэлийн дагуу хөгжүүлэлт хийгдэж, 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглах боломжтой болж байна.

ШИВЭЭХҮРЭН БООМТОД 5G ЖОЛООЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУРШИНА

Хилийн бүс орчимд 5G жолоочгүй тээврийн хэрэгсэл турших ажлыг Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэхээр 11 байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллахаар болжээ. Тус боомтод жолоочгүй тээвэр турших дэд бүтэц нь бэлэн учраас 2025 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө дээрх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн 5G ашиглах радио давтамжийн хувиарлалтыг төлөвлөсөн байна.  

Цахим мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ, ХХЗХ-той хамтарсан “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тус ажлын явцад Монгол Улсаас хандалттай 5241 домэйныг хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын мөнгөн эргэлт 2022 онд 1.7 их наяд төгрөг, ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэж байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмыг шинэчлэх ажлын хүрээнд АТГ-ын зөвлөмжийн дагуу ажлын хэсэг хуралдаж, удирдамжийн дагуу үүргээ хуваарилах, журмын судалгаа болон журам өөрчлөх эсэх дээр саналуудаа нэгтгэв.

Харилцаа холбооны төслийн хүрээнд хөдөөгийн алслагсдан багт 2024 онд 50, 2025 онд 50 цэг шинээр оруулахаар төлөвлөснөөс ондоо багтан нийт 18 цэгийг ашиглалтад оруулах нөхцөл бүрджээ. 2025 онд дээрх төлөвлөлтөөс үлдсэн цэгүүд, Хэнтий аймагт 5, Хөвсгөл аймагт 2 нийт 119 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөсөн.

ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ТӨРИЙН БАНКНЫ АТМ -ЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Харин Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 407 ХУРДАН цэг ажиллаж байгааг онцоллоо. Үүнээс орон нутагт 256, Нийслэлд 103, боомтод 1 цэг байна. 1.6 жилийн хугацаанд дээрх цэгүүдийг байгуулж, 926 мянган үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн анхан шатны нэгжүүдэд ХУРДАН цэгүүдийг нийслэлийн дүүргүүдэд нэвтрүүлж эхэллээ.

Мөн төрийн үйлчилгээ буюу лавлагаа, тодорхойлолтыг банкуудын АТМ-ээр үзүүлэх ажил Төрийн банкинд бүрэн хэрэгжсэн байна. Тус банкны 114 ATM-ээс лавлагаа, тодорхойлолт гаргах бэлтгэл ажил хангагджээ. Бусад арилжааны банкуудтай энэ асуудал дээр зөвшилцөхөөр ярилцаж байна.

785 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 43 байгууллагын 451 үйлчилгээг нэвтрүүлэв. 16 мэдээлэл хариуцагч байгууллагын 124 үйлчилгээг хасан, давхардсан, цахимд шилжих боломжгүй үйлчилгээнүүдийг ангилжээ. Нэмж 24 байгууллагын 210 үйлчилгээг нэвтрүүлэхээр судаллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системд 1263 үйлчилгээ байгаагаас портал хэлбэрээр 746, оператораар 529, аппликейшнаар 295, киоскоор 105 үйлчилгээг үзүүлж байна. Дээрх ажлын хүрээнд 517 хэрэгцээ шаардлага нь эргэлзээтэй үйлчилгээнүүдийг тодорхой болгожээ.

Төрийн үйлчилгээнд процессын инженерчлэл хийж, дахин загварчлах тухай 1996 оны 36-р тогтоолоор буюу 28 жилийн өмнө хөндөгдөж байжээ. ТЦҮЗГ-аас ЖДҮГ-т 3 сарын хугацаанд процессын инженерчлэл хийж, бүтэц, чиг үүргийг зөв болгох, системтэйгээр нэгдсэн бодлогоор цахимжуулах, оролцогч талуудыг тодорхой болгох, уялдаатай байх, төрийн албыг цомхон, чадварлаг болгох тал дээр анхаарч ажиллав.

Дээрх танилцуулга, ажлын явцтай танилцсаны дараа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү доорх үүрэг чиглэлийг холбогдох дарга нарт өглөө.

  1. Цахим салбартай холбоотой зөвлөл, үндэсний хорооны асуудлыг цэгцэлж, төр хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг бодлогын түвшинд тодорхойлох.
  2. Процессын дахин инженерчлэл хийхдээ иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээнд анхаарах. Ингэхдээ хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан хэрхэн загварчилж болохыг судалж, олон улсын туршлагаас хуваалцах.
  3. Шилэн дансны системийг сайжруулж, иргэдэд ойлгомжтой, хялбар байдлаар хөгжүүлж, шинэчлэх,
  4. Агаарын бохирдлыг бууруулахад инновацын ямар шийдэл байж болох, инновац, өндөр технологид яам манлайлалтай оролцох зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 11 цаг 55 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 12 цаг 7 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 12 цаг 8 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 12 цаг 10 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 12 цаг 12 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 12 цаг 16 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 12 цаг 18 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 12 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 12 цаг 20 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 12 цаг 21 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 14 цаг 22 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 14 цаг 23 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 14 цаг 25 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 14 цаг 27 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 14 цаг 29 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 14 цаг 30 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 14 цаг 31 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 14 цаг 34 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 15 цаг 7 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 16 цаг 10 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top