x

Зам ашигласны төлбөрийг 5 дахин, тээврийн хэрэгслийн татварыг 3 дахин нэмэгдүүллээ

НИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн 2025 төсвийг баталжээ. Хуралдааныг хаалттай горимоор явуулсан байна.

2025 онд нийслэл Улаанбаатар хот 3 их наяд 807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд нийт орлогын 87.8 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцоолжээ. Үүний дотор зам ашигласны төлбөр болон тээврийн хэрэгслийн татварыг нэмэх асуудал ч мөн багтсан байна.

Нийслэлийн төсөв батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 3 дахин, Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдлээ.

Гэвч энэ нь УИХ-аар баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор нийслэлийн төсвийг улсын төсвөөс өмнө баталсан анхны тохиолдол болов. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах тайлбарыг хийжээ.

Ж.Сандагсүрэн:

-Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ төсвөө баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон.

Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явсан. Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 3 цаг 43 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 3 цаг 45 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 7 цаг 15 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 7 цаг 16 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 7 цаг 17 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 7 цаг 20 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 7 цаг 22 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 7 цаг 23 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 8 цаг 0 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 8 цаг 1 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 8 цаг 3 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 8 цаг 3 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 8 цаг 5 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 8 цаг 6 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 8 цаг 7 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 8 цаг 9 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 8 цаг 10 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 9 цаг 44 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 9 цаг 48 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 9 цаг 52 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top