x

"Ногоон автобусны" гэх дуулиант хэргийн шүүх хурал гурав дахиа хойшиллоо

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.12.04/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч шүүх хурлыг дахин хойшлуулжээ.

Улсын Дээд Шүүх Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор нэр бүхий өмгөөлөгч нар шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. 

Сануулахад, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-тай худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Гэвч эхний оруулж ирсэн 100 автобус арлын дугаарыг нь өөрчилж, засвар хийсэн хуучин автобус болох нь тогтоогдсоноор нь худалдан авалттай холбоотой асуудлыг АТГ шалгагдаж эхэлсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-нд товлосон авч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргаснаар эхний удаа хойшилсон. Шүүх хуралдааныг өнгөрөгч сарын 06-нд товлосон боловч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахин хойшлуулжээ. 

Өмнөх удаа шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нь "шинээр орж ирсэн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэсэн өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч, дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлосон байна. Энэ удаа "Ногоон автобусны" гэгдэх дуулиант хэргийн шүүх хурал гурав дахиа хойшиллоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 14 цаг 50 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 15 цаг 2 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 15 цаг 4 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 15 цаг 6 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 15 цаг 7 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 15 цаг 11 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 15 цаг 13 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 15 цаг 14 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 15 цаг 16 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 15 цаг 17 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 17 цаг 18 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 17 цаг 19 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 17 цаг 20 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 17 цаг 22 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 17 цаг 25 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 17 цаг 25 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 17 цаг 27 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 17 цаг 29 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 18 цаг 3 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 19 цаг 5 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top