x

2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна

лсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдрийн (2024.12.03) хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтайгаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, А.Ариунзаяа, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй.

Иймд нэг удаагийн бус, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэсэн юм. Түүний энэ байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дэмжиж байгаагаа илэрхийлээд, шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудал тул ажлын хэсгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар өөрөө ахалж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир ч мөн дээрх хоёр гишүүнтэй ижил саналтай байгаагаа хэлж, гагцхүү цаг хугацааны хувьд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах боломж бий эсэхийг асуув.

Түүний асуултад өгсөн хариултдаа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд мөн ийм байр суурь илэрхийлснээ танилцуулаад, хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцүүлэх санал оруулах эрх зөвхөн Засгийн газарт байх боловч Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах эрхгүй болохыг дурдсан юм. Иймд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтайгаар хэлэлцэх боломжгүй болохыг тэрбээр онцолж, харин Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ердийн журмаар хэлэлцэх цаг хугацааны боломжгүй тул түүнийг хэлэлцэх дэгийг нэн даруй боловсруулж батлах шаардлагатай байгааг дурдлаа.

Байнгын хорооны даргын хариултыг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат санал гаргаж, өмнө нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээн дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хэллээ.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналаа танилцуулахыг үүрэг болгосон байна.

Тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг нэн даруй хуралдаж, төсвийн төслийг яаралтайгаар хэлэлцэх нэг удаагийн дэг батлах тухай саналыг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд эргэж танилцуулав. Тус Ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир санал хэлсэн юм. Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийг өргөн барихтай хуулийн төслийн үндэслэлийг уялдуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд хууль хүчин төгөлдөр болчихсон байх ёстойг онцолсон юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө гишүүдэд сайтар ойлгуулах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүдэд зөвлөв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 14 цаг 47 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 14 цаг 59 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 15 цаг 1 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 15 цаг 2 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 15 цаг 4 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 15 цаг 8 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 15 цаг 10 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 15 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 15 цаг 13 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 15 цаг 14 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 17 цаг 14 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 17 цаг 16 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 17 цаг 17 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 17 цаг 19 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 17 цаг 21 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 17 цаг 22 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 17 цаг 24 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 17 цаг 26 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 17 цаг 59 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 19 цаг 2 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top