x

М.Энхболд: Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу?

УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж, албан бичиг гардууллаа.

Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн энэ талаар мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн.  

Эдгээр гишүүдийг гарын үсэг бүхий шаардлагаа гардуулсны дараа УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийн нэрсийг дуудаж, чуулганы хуралдаанд оролцохыг шаардав.

Мөн тэрбээр "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээрээ ярих зүйлээ ярина" гэв. 

Ийнхүү товлогдсон цагаасаа хойш гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар эхлэлгүй хоёр цаг болсон чуулганы хуралдааныг 39 гишүүний ирцтэйгээр УИХ-ын дарга эхлүүллээ. Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын таван гишүүн өглөө ирцэд бүртгэгдсэн ч чуулганы танхимаас гарч явсан. Хуралдаан эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй байсан учир зарим гишүүний өглөөний ирцээр ийнхүү нэгдсэн чуулганыг эхлүүлсэн юм. 

УИХ-ын чуулганаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (139.5.219.172)
    Khuuliin daguu baih yostoi. Ternees hussen bolgon ni boyokotolj asuudlig shiidehgui l de
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Баатар. (202.9.42.90)
    Хурдан огцор энэ бол ар түмний шаардлага
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 38 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 15 цаг 20 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 50 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 9 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 40 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 52 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 32 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 41 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 49 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 55 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 14 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 34 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 39 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 44 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 49 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 10 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 57 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top