x

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна

Үндсэн хуулиа түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөр өчигдрөөс эхэллээ.

Аймаг, орон нутгаас шалгарсан 105 сургагч багш нарт МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших “Үндсэн хуулийн тухай ойлголт”, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ “БНМАУ-ын Үндсэн хуулиуд” сэдвээр сургалт явуулав. Тухайлбал, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор С.Бат-Орших Үндсэн хуулийн ангилал, Үндсэн хуульт ёс, үүсэл хөгжил, хууль дээдлэх зарчим агуулгын хүрээнд танилцуулга хийсний дараа оролцогчид Үндсэн хуулийн ойлголт, үзэл санааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын сурталчилгааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаяр “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрбээр энэхүү хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудад зориулагдсаныг онцлоод, парламентын боловсрол олгох цар хүрээ, зохион байгуулдаг арга хэмжээ зэрэг хөтөлбөрийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, парламентын боловсрол сургалтыг ардчилал, түүний үнэт зүйлс, Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрх чөлөө, сонгууль ба сонгогдох, сонгох эрх, парламентын түүх,  хууль тогтоох үйл ажиллагаа зэрэг сэдвээр зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрт 2021, 2022 онд 90, 2023 онд 150 сурагч хамрагдсан. Энэ жилийн хөтөлбөрт 663 сурагч оролцох хүсэлтээ ирүүлснээс 126 сурагчийг сонгон шалгаруулна гэв. 

МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны магистр Э.Туулайхүү “1992 оны Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд хүний эрх ба эрхэм чанар, түүний ач холбогдол, хүний эрх түгээмэл болох тухай үзэл санааны талаар танилцуулаад, 1992 оны Үндсэн хуулиар хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар ярив. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийг хангах тусгай бүлгийг оруулсан байна. Хүний эрх, эрх чөлөө бол хэл, соёл, үндэс угсаа зэргээс үл хамааран адил тэгш байхыг тунхагласан байна. Мөн энэхүү эрх зөвхөн Монгол Улсын иргэнд бус тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч буй бусад улсын иргэдэд ч хамаатай болохыг зааснаараа онцлог болжээ. 1992 оны Үндсэн хуулийн хүний эрхийг хангах заалтууд нь Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээг удиртгал болгосон байна. Мөн 1961 онд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн зэрэг хүчин зүйл нь тус Үндсэн хуульд хүний эрхийг хангах заалтууд орох үндэслэл болсон хэмээн танилцуулсан юм.  

Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх сургалт 4 өдрийн турш үргэлжилнэ. Мөн энэхүү сургалтын хөтөлбөрт заах арга зүй, харилцаа, хандлагын ур чадвар, итгэх ур чадвар, сургагч багшийн манлайлал зэрэг хувь хүний хөгжлийн талаарх хичээлүүд багтсан аж. Хөтөлбөрт хамрагдаж буй 105 сургагч багшийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгон шалгаруулж, УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.178)
    Үндсэн хууль чинь ард түмэнд олддоггүй юм түгээн дэлгэрүүлж байгаа нь үнэн бол хүмүүсийн гарт хүргээч! Номын дэлгүүрт л байдаггүй хаанаас Үндсэн хуулийг олж үзэх вэ??? Мөн шинээр гаргаж байгаа хуулиа олны хүрээл болгох тал дээр УИХ ямар ажил хийдэг вэ? З
    2024 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 23 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 35 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 41 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 50 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 1 цаг 13 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 1 цаг 13 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 1 цаг 18 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 1 цаг 20 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 1 цаг 21 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 1 цаг 22 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 28 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 16 цаг 56 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 17 цаг 9 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 17 цаг 10 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 17 цаг 12 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 17 цаг 14 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 17 цаг 18 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 17 цаг 20 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 17 цаг 21 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 17 цаг 22 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top