x

Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв

Тусгай субьект болох цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрынхны үйлдэж буй гэмт хэргийг шалгах Тахарын албыг Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулахаар болжээ. Өчигдөр төрийн ордонд болсон “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг хийсэн байна.

О.Алтангэрэл:

-Тусгай субьекттэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эрхэлж байсныг өөрчилсөн. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн хууль бус үйлдлийг АТГ шалгаж тогтоох гэхчлэн хуулийн байгууллагууд бие биенээ сөөлжилт шалгадаг болсон. Энэ хугацаанд хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа иргэд эрүүдэн шүүгдсэнээс эрүүл мэнд, амь нас нь хохирсон харамсалтай тохиолдлууд олон гарсан ч үйлдэл нь тогтоогддоггүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо иргэдээс ирсэн гомдлоосоо хэд дахин бага байгаа байна. Энэ нь тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах мөрдөх албыг дахин өөрчлөн байгуулахаас аргагүйд хүргэж байна.

Цагдаагийн байгууллага цагдаагаа шалгахгүй, АТГ нь доторхоо шалгахгүй буюу мөрдөн шалгах байгууллагууд зөрүүлж шалгана гэсэн УЕП-ын газраас гаргасан журам бий. Энэ нь амьдрал дээр хэрэгжихэд асуудалтай тулгарч байна. Нэг үеийнхэн, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нэгнээ шалгахад хүндрэлтэй байдаг. Статистик тоо баримт ч үүнийг харуулдаг" гэжээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, дөрөв нь прокурортой, гурав нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, нэг нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан аж. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, гурван гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн.  2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгаа юм. Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбатын мэдээллээр улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа аж.

Гэвч, тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах үүргийг Тахарын албанд шилжүүлж, Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийн араас “Тахарын албыг байгуулахаар бол өмнө баталсан хууль, чиг үүргийнх нь дагуу гэрч, хохирогчийг хамгаалах ёстой” гэсэн байр суурийг хөндөж эхлээд байна. Одоогоор хуулийн төслийг боловсруулах шатанд яваа. Ирэх онд Засгийн газар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа энэ асуудал дахин хөндөгдөхөөр байна.

Сануулахад, 2012 онд АН эрх барьж байхдаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж, энэ чиг үүргийг хэрэгжүүлэхээр Тахарын албыг байгуулсан. Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх явдал байв.

Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тахарын албыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжүүлснээр гэрч, хохирогчийг хамгаалах тусгай субьект байхгүй болж, энэ хооронд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэрийг Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 28-нд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 22 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 33 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 40 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 48 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 1 цаг 11 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 1 цаг 11 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 1 цаг 16 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 1 цаг 18 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 1 цаг 19 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 1 цаг 21 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 1 цаг 26 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 16 цаг 55 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 17 цаг 7 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 17 цаг 9 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 17 цаг 10 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 17 цаг 12 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 17 цаг 16 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 17 цаг 18 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 17 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 17 цаг 21 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top