x

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү иргэдэд үйлчлэх 11-11 төвд ажиллалаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр (2024.11.19) Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө.

Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо.

Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо.

Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах,  тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив.

ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо.

Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив.

11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна.

Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна.

Эх сурвалж: ЦХИХХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 14 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 36 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 38 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 40 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 40 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 49 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 50 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 51 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 1 цаг 58 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 10 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 16 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 2 цаг 25 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 2 цаг 48 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 2 цаг 48 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 2 цаг 53 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 2 цаг 55 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 2 цаг 56 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 2 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 3 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 18 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top