x

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэн бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсах байсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2024.11.18) Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаарх мэдээллийг сонсов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг 120 сая тоннд хүргэх ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд энэхүү төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр 2014 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, 2015 онд хөрөнгөө гарган төмөр замаа тавьж дууссан. Харин манай тал гэрээнээсээ буцсан, олон жилийн дараа төмөр замаа тавьсан ч Хятадын талын тавьсан төмөр замаас царигийн хувьд зөрсөн, мөн хилийн огтлолцох цэгийг өөрчилсөн. 

Үүнээс болж “Чайна энержи” компанийн алдагдсан боломжийг 2.7 тэрбум юаниар үнэлжээ. Монголын тал анх “Чайна энержи”-тэй гэрээ байгуулсан ч төслийн дундаас “Чалко” компанийг оруулж ирсэн. Энэ нь гэрээний шударга ёсонд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр олон улсын арбитрт өгнө гэдэг сануулгыг өгөөд удаж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын УИХ дахь намын бүлгүүдэд өгсөн мэдээллээр бол “Чайна энержи” компаниас ирүүлсэн захидалд “Энэ төсөл гацаанаас гарах юм бол алдагдсан боломжийг арбитраар нэхэхгүй” гэсэн байна. Ингэхдээ төрийн өмчит компани учраас сайн хөршийн сайн харилцааны үүднээс асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэх боломжтой. Харилцан ашигтай хамтрахын тулд хилийн боомтуудыг холбох ёстой гэдэг байр суурь илэрхийлжээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Манай талаас харахаар тухайн үеийн хэлцэл ёсоор Тавантолгой компанийн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжээд явсан бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол болох байсан. Тийм учраас өнөөдөр буулт хийгээд, ийм агуулга дээр ирээд хоёр талын төмөр замаа холбоё гэдэг нь манай талд үүссэн улс төрийн тэмцэл энэ бүхэн буруу биш байсан нь харагдана. Бидний хувьд харах зүйл нь дотоодын асуудлаа дотооддоо, олон улсад харилцаж байгаа асуудлаа нэг улс гэдэг агуулгаар тавихгүй бол гурав дөрвөн өөр байр сууринаас нэг газар луу тавиад байхаар гацаа үүссэн” хэмээн тайлбарласан байна.

Товчхондоо Монгол Улс сүүлд хийсэн хэлцлээсээ дахин буцвал “Чайна энержи” компани Монголын Засгийн газрыг олон улсын арбитарт өгөх нөхцөл байдал хүлээж байна гэсэн үг.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын өртөг 976 тэрбум төгрөг буюу 280 сая ам.доллар. Монголын тал хил доторх өртөг зардлаа хариуцаж, төлбөрөө төлнө. Харин Хятадын талаас 4.1 тэрбум юань буюу хоёр их наяд төгрөг зарцуулж байж хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг хийнэ. Үүнд дахиад 3-4 жил зарцуулахаар байна.

Тэгвэл дээрх төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан төмөр замын холболт зөрсөн асуудлаар тухайн үед огт өөр байр суурийг илэрхийлж байжээ.

Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлыг Д.Баясгалан: 

-"Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд Монгол Улс БНХАУ-тай хил боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Миний ойлгож байгаагаар хятадууд “Монголчууд хэзээ ч төмөр зам барих юм билээ, барьж чадахгүй” гэсэн хандлагатай байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд ярьж эхэлсэн. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос ч өөр арга байхгүй. Газар дээр нь очиж үзэх юм бол Ганцмод боомт гээд Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр ирээд тулаад зогссон байгаа, түүгээр л холбогдохоос өөр ямар ч арга байхгүй.

Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөрлөг газар төмөр зам барьчихсан, төвшний зөрүү гарсан юм биш. Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг. Төмөр зам нь уулыг сэтлэж тавигдсан, Монголын хил рүү орж ирэхдээ сайр болдог. Энэ бол зохиомол төвшний зөрүү биш, монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засгийн газартай эцсийн цэгээ тохирсон. Гэрээ хэлцэлдээ оруулсан, одоо энэ цэгээр холбогдоно.  Хятадын тал гүүр , төмөр замын өртөө зэргийг хийж байгаа. Хил холболтын төмөр зам бол заавал баригдах ёстой. Зарим нь бол тэнгэрийн тоо ярьж байна лээ, тийм том тоо гарахгүй байх. Маш хурдан хийхгүй л бол төмөр замын хил нэвтрэх чадвар саарна” гэсэн байна.

Ингээд төмөр замын хилийн холболтыг яаравчлах нь нэгдүгээрт хоёр талын эрх ашиг, хоёрдугаарт Монголын Засгийн газар олон улсын арбитрыг тойрч гарах арга зам учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 13 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 36 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 38 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 39 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 40 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 49 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 50 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 50 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 1 цаг 58 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 9 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 16 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 2 цаг 24 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 2 цаг 47 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 2 цаг 47 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 2 цаг 52 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 2 цаг 54 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 2 цаг 55 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 2 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 2 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 18 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top