x

Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан нөхцөл

Өнгөрөгч сарын 28-нд БНХАУ-ын “Чайна Энержи” компаниас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хаяглаж ирүүлсэн захидлын товчийг urug.mn сайт нийтэлжээ. 

Захидалд,

"“Чайна Энержи” компани нь Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн. Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулахаар байна.

Монголын талтай өргөн, нарийн царигийн асуудлаар маргахгүй, улс төрийн бодлогыг нь хүндлэн үзсээр ирэв. Цаашид ч ийм байдлаар хандах болно гэжээ. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төслөө эрэмбэлэхдээ Гашуунсухайт тэргүүтэй “мухар” төмөр замуудыг холбох асуудлыг нэгдүгээрт жагсаасныг онцолж, тодорхой нөхцлүүдээр хамтран ажиллахыг санал болгосон байна.

Товчхондоо, “Чайна Энержи” компани нь Монголоос нүүрс тээвэрлэхийн тулд төмөр зам барихад гаргасан зардал, мөн ирэх дөрвөн жилд өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулахад зарцуулах 4,1 тэрбум юанийн /хоёр их наяд орчим төгрөг/ Тавантолгойн нүүрсний зах зээл дээр гол тоглогч байж, үнэ хийгээд олборлолтын хэмжээг тогтоох, олборлолтыг нэмэгдүүлэх, худалдан авалт хийх, ингэхдээ зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах гэх мэт саналыг тавьжээ. 

Мөн энэ асуудлаас болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийсэн байна. 

Сануулахад, 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан ч БНХАУ-ын нарийн царигтай төмөр замтай холболт хийж чадалгүй хоёр жил гаруй хугацаанд гацаа үүсгээд байсан юм. Монголын тал Хятадын талтай хийсэн гэрээгээ зөрчиж төмөр замын царигаа өөрчилсөн, мөн Хятадын төмөр замтай холбох хилийн цэгийг өөрчилсөн зэргээс болж хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ.

Тэгвэл саяхан Шанхайн олон улсын экспод яваад ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Олон жил гацаанд байсан Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо" хэмээн мэдээлсэн. Ингэхдээ Хятадын талд буулт хийхээс аргагүй болсныг "Чайна Энержи" компаниас ирүүлсэн захидал болон Монголын талд тавьж буй дээрх нөхцлүүд харуулав.

Дээрх нөхцлүүдийг хүлээж авах, төмөр замын холболтыг хийхийн тулд парламентын намуудтайгаа зөвшилцөх шаардлага Ерөнхий сайдад тулгараад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 10 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 33 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 34 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 36 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 37 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 45 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 46 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 47 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 1 цаг 54 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 6 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 12 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 2 цаг 21 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 2 цаг 44 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 2 цаг 44 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 2 цаг 49 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 2 цаг 51 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 2 цаг 52 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 2 цаг 54 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 цаг 59 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 18 цаг 27 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top