x

АН бүлэг: Нийслэл дангаараа V станцыг барих юм уу?

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Гашуун сухайт- Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ -ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар мэдээлэл өглөө. Гашуун сухайт- Ганц мод боомтын асуудал Монгол Улсын хувьд 20-иод жилийн улс төрийн халуун сэдэв байсан.

Уул уурхайгаас маш өндөр хамааралтай орон болсон. Уул уурхай дотроо нүүрснээс маш их хамааралтай болсон. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  нүүрс Ганц мод-Гашуун сухайтын боомтоор гарах шаардлагатай болсон. Хил холболтын асуудал чухал болсон. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй учраас сайн ярилцаад явуулах ёстой гэж үзсэн. Тодорхой томъёолсон санал гаргаагүй, цаашдаа УИХ-д танилцуулагдаад явна.

Хоёрт нь бид Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.  

Гуравт нь гишүүдийн санаачилсан хуулийн төслийн талаар танилцуулга сонссон. Дөрвөн жилийн өмнө эрх баригчид утааг ялчихлаа гэж байсан, гэтэл өнөөдөр агаарын бохирдол хэвээрээ байгаа. Ийм учраас ажлын үүрэг хариуцлага, энэ ажлыг хариуцаж байсан Үндэсний хорооны үүрэг хариуцлага яригдана.

Сая Нийслэлийн Засаг даргын орлогчоор ярьснаар Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллана гэлээ, ирэх дөрвөн жилд. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаагүй.  Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа, эрчим хүчний яамнаасаа тусдаа тавдугаар цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж  байж болох уу ийм асуудал ч гарч ирж байна. Бүлгийн дүрмээрээ Ардчилсан намын бүлэг гурван дэд даргатай байхаар болж, Ч.Лодойсамбуу гишүүн бүлгийн дэд дарга болсон.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй. Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй.  Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ.

Ер нь УИХ-аас Нийслэлийн Засаг даргад асуудал хэлээд арга хэмжээ авч чадахаа байсан. УИХ- ын зүгээс тодорхой ажлын санал тавьж байсан. Миний хувьд өмнө нь Х.Нямбаатар даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар танилцая гэдэг санал тавьж байсан, эрүүл мэндийн чөлөө авсан гэж байсан ч худлаа хэлсэн. Дөнгөж томилогдсон Засаг даргын орлогч явуулчихаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийх ажлыг нь асуухаар мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарсан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариултыг нийслэлээс өгч байна.

Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байгаа гэлээ. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард  татан буулгасан байна.

Улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлсэн  байгаа. Зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол нэг номерт агаарын бохирдолтой тоэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан. Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавигдсан. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд 584.3  тэрбум төгрөг суулгасан. Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа гэлээ. Нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалгачаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байгаа.

Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар  хувийн хэвшилдээ шилжүүлдэггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажил дээр нийсэлэл яагаад ажиллаад байна вэ.

Нийслэлээс ирсэн хүмүүс энэ асуудал дээр хангалттай хариулт өгөхгүй байна. “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 824 тэрбумын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа хэрнээ 12 мянган айлын орон сууц барих болж байна. Хот өөрөө орон сууц барина гэхчлэн мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжэ авагдаж байгаа нь хангалтгүй байна. Нийслэлийн удирдлагаас асуулт асуусан ч хариулт өгч чадсангүй. Х.Нямбаатар даргыг ирж хариулт өгөхийг хүсч байна.

Уг мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх асуудал нь хүний эрх зөрчиж байна гэдэг шүүмжлэл дагуулах боллоо. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу:

-Номер дугаартай холбоотой асуудал дээр хуульчид байр сууриа илэрхийлж байна лээ. Тэрэнтэй санал нэг байгаа. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцээгүй.

Би дэлхийн хэд хэдэн гайгүй хотод амьдарч үзсэн. Тэнд ялгаа байхгүй түгжрэл байна. Энэ асуудлыг шийдэхдээ хүнийг машинаа солих ёсгүй гэж,  шинэ машин авахыг нь болиулах аргаар түгжрэлээс гарсан нэг ч хот алга. Манайхтай адилхан дөрвөн улиралтай, нэг улиралд нь хүйтэн. Яаж шийдсэн бэ гэхээр хотынхоо төвд машин унана гэдэг өндөр зардал юм байна гэдгийг иргэддээ ойлгуулсан. Хоёрт нийтийн тэврээ сайжруулсан, төрөлжүүлсэн.

Манайд бол “машин ихэдсэн, тийм болохоор  нэмж машин авахуулахгүй” гээд номер дугаарыг нь өгөхгүй гээд авлигын нэг шинэ уут үүсгэчихдэг. Энэ бол шийдэл биш залхуурал. Бодлогын шийдэл өнөөдрийг хүртэл хэрэржүүлж чадахгүй байгаа. Ядахад явган хүний замаа засч чадахгүй, авто машины замаа засч чадахгүй байгаа.

Тэгэхээр энэн дээр нийтийн тээвэр байх нь байна, хувийн машин унана гэдэг том зардал байх нь. Хувийн машин унахгүй хот руу оръё гэхэд бусад арга хэрэгслүүд нь нээлттэй тохьтой тухтай, аюулгүй байх ёстой. Бид энэ асуудлаар өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ гээд асууя гэхээр хотын дарга нь ирдэггүй. Ийм л байдалтай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 15 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 38 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 40 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 41 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 42 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 51 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 52 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 52 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 2 цаг 0 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 11 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 17 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 2 цаг 26 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 2 цаг 49 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 2 цаг 49 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 2 цаг 54 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 2 цаг 56 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 2 цаг 57 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 2 цаг 59 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 4 мин Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 18 цаг 33 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top