x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм.  

Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж. Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.
Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.


Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 1 цаг 30 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 1 цаг 53 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 2 цаг 0 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 2 цаг 6 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 2 цаг 9 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 2 цаг 47 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 3 цаг 13 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 3 цаг 35 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 3 цаг 37 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 3 цаг 38 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 3 цаг 39 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 3 цаг 48 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 3 цаг 49 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 50 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 4 цаг 57 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 5 цаг 8 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 5 цаг 15 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 5 цаг 24 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 5 цаг 46 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 5 цаг 47 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ
Top