x

Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг сонсов. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг хийсэн байна.

Т.Мөнхсайхан:

-Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулах гэж хичээж байна. Бид яар ч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.доллар, 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу? Хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрөх ёстой.

Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдар тэргүүлж байна. Тэргүүлж байгаа таван хавдрын чиглэл бүрээр хэрхэн эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Элэгний хавдрын 90 хувь нь В, C, D вирусийн халдвартай холбоотой байна. Энэ халдварыг хэрхэн тархаахгүй байх, цааш нь хавдар болтол нь хүндрүүлэхгүйн тулд юу хийх вэ гэдэг бодлого барьж байна. Хавдрын өвчлөлийг хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, эрт илрүүлгийн тогтолцоог бага зардлаар олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлого барьж байна. Үндэсний хэмжээний хавдар судлалын үндэсний төв байгуулж, судалгаа шинжилгээ рүүгээ чиглэсэн. Өнөөдөр Монголд хийгдэхгүй байгаа дархлаа эмчилгээнүүдийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг бодлого юм. Цогц системтэй бодлогын тухай ярих ёстой. Хавдрын эмнэлэг барьчихаар л хавдраар жилд нас барж байгаа 4000 хүн үхэхээ больчих юм уу. Үгүй шүү дээ.

Өнөөдөр СБД-т 200 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орчихсон байна. Хими эмчилгээний тусгай тасагтай, хавдрын 50 ортой, 4 мэс заслыг өрөөтэй. Гэтэл үйл ажиллагааг нь эхлүүлье гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байна. Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж огт хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 18 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 23 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 24 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 25 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 27 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2 цаг 0 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 2 цаг 23 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 2 цаг 30 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 2 цаг 37 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 2 цаг 39 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 3 цаг 17 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 3 цаг 43 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 4 цаг 6 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 4 цаг 7 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 4 цаг 9 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 4 цаг 10 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 4 цаг 18 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 4 цаг 20 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 20 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 5 цаг 27 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top