x

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах арга хэмжээний цаглаврыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Монополын эсрэг газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

Цаглаврын төслийг Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг энэ оны 11-12 дугаар сард хийж, ирэх оны 1-2 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, бизнес эрхлэгчдийн нээлттэй хэлэлцүүлэг, салбар салбарын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэрэглэгчдээс санал авах ажиллагаа, төрийн бус байгууллагуудын уулзалт зэрэг олон ажил хийхийн зэрэгцээ зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсныг дурдав.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бие даасан байгууллага байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, энэ талаарх нийтлэг зургаан зарчмыг хэрэгжүүлэх, хараат бус бие даасан платформоор ажиллах, маргаан шийдвэрлэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батболд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо өнөөдрийн байдлаар хэрхэн ажиллаж байгаа талаар сайтар үнэлж байж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатайг онцлов.

Монополын эсрэг газраас хуулийн төсөл боловсруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш танилцуулав. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нараас бүрдсэн зөвлөх баг мөн хуулийн төсөл боловсруулсан байна. Одоогийн байдлаар Монополын эсрэг газарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр зургаан байцаагч ажилладаг бөгөөд орон нутагт 15 байцаагч ажиллаж байна. Харин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын статустай ажилладаг ажээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас хуулийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын цаглаврыг зөвшөөрч, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газрын мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 6 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 6 мин Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа 7 мин Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна 9 мин Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна 14 мин Завханы уулчид Европ тивийн ноён оргил Эльбрус руу авирна 15 мин “Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ 16 мин Чихэр бус, эрүүл мэнд бэлэглэе: “Эрүүл шүд” хөтөлбөрөөр хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ 18 мин Японы “ispace” компанийн буугч аппарат Сарыг тойрон эргэлдэж эхэллээ 19 мин МУИС-ийн номын сан соёмбо үсгийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа 20 мин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймэр 221 га талбайг хамраад байна 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 22 мин Сэлэнгэ аймаг энэ хавар 40 мянга гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ 24 мин Сэлэнгэ аймаг, Японы Шизуока муж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 24 мин Тавдугаар сарын 09, 10-нд дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ 52 мин 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 52 мин УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий аудиторыг томилох болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн очлоо 55 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 15 цаг 35 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 15 цаг 37 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top