x

Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувьд хүрсэн нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд УИХ-аас өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг зохион байгууллаа. Тус чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг: 

Эрхэмсэг эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, оролцогчид оо,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эхний арга хэмжээний нээлтийн өдрийн мэндийг хүргэе. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” -аар эхэлж байна.  

Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дундажид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.

Эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн туршлагатай эмэгтэй парламентчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлье. Жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө Монгол Улсын Их Хурал, улс төрийн намуудтай хамтран ажиллаж ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монголын төрийн үйл хэрэгт мэргэдийг шадарлуулахын зэрэгцээ хатдын оролцоо өндөр байж ирсэн төрт ёсны уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан, Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.  

Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай явуулж, улс төрийн намууд нээлттэй санал солилцох, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах үйл явцыг амжилттай зохион байгуулсан. Тухайн үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.  

Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. 2025 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх Улс төрийн намын тухай хуулиар намын шийдвэр гаргах түвшинд төлөөллийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь байхаар тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна гэдгийг Та бүхэндээ хэлье.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. XXI зууны чиг хандлага, монголчуудын өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлт нь нэг бодлого дээр төвлөрвөл бидний энэ зорилго бүрнээ хангагдана гэж үзэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлнэ гэдгийг хэлье.

Эрхэмсэг хатагтай, бүсгүйчүүд ээ,

Монголын түүхэнд хатад, бүсгүйчүүд төр улс, эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээж, эрдэм мэдлэг, ур ухаанаа дайчлан зүтгэж байсан гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа Та бүхний ариун үйлс улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 1 цаг 4 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 1 цаг 9 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 1 цаг 10 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 11 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 1 цаг 13 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2 цаг 46 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 3 цаг 9 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 3 цаг 16 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 3 цаг 23 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 3 цаг 25 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 4 цаг 3 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 4 цаг 29 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 4 цаг 52 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 4 цаг 53 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 4 цаг 55 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 4 цаг 56 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 5 цаг 4 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 5 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 6 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 6 цаг 13 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top