x

Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ч үр дүн сайтай байгааг тодотголоо. Түүнчлэн өнгөрсөн онд манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг давахад тусламж дэмжлэг үзүүлсэнд гүн талархалтай байгааг онцлоод цаашид мал аж ахуй салбар, бүсчилсэн хөгжил бодлого, Улсын онцгой комиссын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төслийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцов. Гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашлаад энэ өвлийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 48 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 55 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 57 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 58 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барьлаа 59 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2 цаг 34 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 2 цаг 39 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 2 цаг 40 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 41 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 2 цаг 43 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 4 цаг 16 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 4 цаг 39 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 4 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 4 цаг 53 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 4 цаг 55 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 5 цаг 34 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 5 цаг 59 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 6 цаг 22 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 6 цаг 23 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 6 цаг 25 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top