x

Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН ялагдал хүлээж, МАН нам үнэмлэхүй (45 суудлаас 40) ялалт байгуулсны дараа Нийслэлийн АН-ын даргыг огцруулж, сонгууль явуулах тухай яриа өрнөөд байгаа. Тэгвэл  энэ талаар Нийслэлйн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт дараахь байр суурийг илэрхийлсэн байна.

-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. гарсан үр дүн, танай нам тааруу оролцсон шалтгааныг юунаас боллоо гэж үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг их харж байсан байна. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орсон учраас ард түмэн сая дүнгээ тавьлаа. Ардчилсан нам, ХҮН гээд хамтарсан засагт орсон намуудад ард түмэн дургүйцэж буйгаа сая хот дээр харууллаа. Хотын хэмжээнд нийтдээ 1.093.100 сонгогч байна. Харин сонгуульд 42 хувь буюу 458.000 иргэн саналаа өгсөн. Манай хот чинь нийтдээ 1.7 сая хүн амтай гэж албан бусаар ярьдаг. Гэтэл энэ иргэдийг төлөөлөөд дээрх хэмжээний хүмүүс саналаа өгсөн. Энэ 458 мянган иргэний 188 мянга нь МАН-ыг дэмжсэн буюу нөгөө 42 хувийн 43 хувь болж байгаа юм. Харин МАН-д саналаа өгсөн 188 мянга гэдэг нь нийт 1.7 сая хүний 18-19 хувь л болж байна. Энэ бол үнэхээр том асуудал.

Сонгуулийн үр дүнд хамтарсан засагт орсон нь нөлөөлснөөс гадна ирцийн асуудал байлаа. МАН зориудаар хуульд өөрчлөлт оруулж, санал өгөх өдрийг баасан гаригт болгосон. Мөн ирц 50 хувиас дээш байх заалтыг авч хаясан. Энэ бүхэн саяны сонгуулийн сөрөг талууд. Дээрээс нь МАН сонгуулийн үеэр 100-500 мянган төгрөгийг хавтгай тараасан. Үүнийг захын хүн хэлнэ. Төрийн байгууллага буюу өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилчдыг бүгдийг нь дайчиллаа.

-Нийслэлд танай намаас нэр дэвшсэн хүмүүсийг их сул байсан. МАН-д найр тавьсан мэт байдлаар нэр дэвшилтдээ хандсан гэх зүйл яригдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тэрийг хэн хэлж байгаа юм.

-Зарим хүмүүс тэгж яриад байна л даа?

-Одоо ингэж олон тоон дээр ярьж болохгүй. Манай нэр дэвшигчдийн 50 хувь нь залуучууд байсан. үүний 30 хувь нь гадаадад, 70 хувь нь дотоодын их, дээд сургууль төгссөн. Бүгдээрээ дээд боловсролтой, 2-3 хэлтэй, төр болон хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай хүмүүс нэр дэвшсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаар хийсэн. Түүнээс биш тэрний, түүний хүн гэсэн зүйл байхгүй. Сул нэр дэвшигч гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой хэлэх хэрэгтэй. Тухайн хүнийг сул гэж хэлж болохгүй шалтгааныг нь би хэлж, мэдээллийг нь өгье.

Миний хувьд нэр дэвшигчдээ харин ч маш сайн өрсөлдсөн гэж бодож байгаа. хэзээ байхдаа нийслэлийн сонгууль орон даяар, улсын хэмжээнд ингэж анхаарал татаж байсан юм. Манай хэвлэлийнхэн хүртэл орон нутгийн сонгууль тэгсхийгээд өнгөрдөг байсан. Энэ удаагийнх болохоор маш их гэрээ хийгдлээ. Бараг УИХ-ыг давсан хэмжээний пи-ар, контент хийгдсэн гэж дүгнэж байна. Одоо хэн, хэдэн хүний санал авсан нь ил тод гараад ирчихсэн байгаа. МАН-ын мөнгөний механизмын эсрэг маш жаахан саналаар л ялагдсан байна лээ. Ирц гайгүй байсан бол ялалт байгуулах бүрэн боломж байсан.

МАН энэ удаад хороо болгон дээр мянгатын системийг угсарчихсан байсан. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын жишиг, схем байхгүй юу. Үүнийгээ есөн дүүрэг дээр хийсэн. Яагаад гэвэл тэдэнд мөнгө, эрх мэдэл, хүн хүч байна. Хулгай хийж олсон асар их мөнгө байна. Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч гээд бүгд л эдний командаар ажиллаж байгаа шүү дээ.

-Танай нам нийслэлд таван төлөөлөгчтэй болсон. Тэгэхээр энэ нь бүлэг байгуулах хэмжээнд хүрэх үү. Дээрээс нь та тав цаашдаа нийслэл дээр эрх баригчдаасаа ямар зүйлсийг шаардаж, шахаж ажиллах вэ?

-Цөөнх боллоо, 45-аас тав гэдэг чинь маш бага тоо. Өнгөрсөн 2022 онд баталсан иргэдийн хурлын журам байгаа. Үүгээр бол гурваас дээш мандаттай бол бүлэг байгуулах эрхтэй. Тэгэхээр ямар ч байсан бүлэг байгуулах хэмжээнд байна гэсэн үг. Мэдээж сөрөг хүчин ямар ажил хийдэг вэ, түүнийг хийнэ. Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр, төсөв, үйл ажиллагаанд хяналтаа тавиад, иргэдийнхээ дуу хоолой болоод явна.

-Та нийслэлийн АН-ын даргынхаа албан тушаалыг өгөх үү?

-Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам. Өөрийн гэсэн дүрэм журам, гишүүнчлэл, бүтэцтэй. Тэр утгаараа Улсын дээд шүүхэд Ардчилсан намын үндсэн дүрэм бүртгэлтэй байдаг. Дүрэм дээр сонгуульд ялагдсан бол сонгууль ахалж орсон, удирдсан намын удирдлага хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх ёстой. Тэгэхээр үүний дагуу намаа ялагдуулсан учраас миний хувьд хариуцлагаа хүлээнэ.

Гэхдээ энэ намын даргыг зүгээр өгчихдөг зүйл биш. Дүрмээрээ хурлаа зарлана. Хуралдаан дээрээ албан ёсоор тайлангаа тавина. Ингэж байж өгнө. Би зарчмын хувьд албан ёсоор нэг байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдөр АН шат, шатны сонгуулиудад ялагдлаа. Өөрөөр хэлбэл УИХ, Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намын удирдлага гэж гурван хүн байдаг. АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, мөн миний бие. Бид гурав бол сонгуульд ялагдсан учраас хамтдаа хариуцлагаа хүлээгээд, ёс зүйтэйгээр ажлаа өгөх ёстой. Энэ бол миний байр суурь.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 18 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 4 цаг 7 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 4 цаг 15 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 4 цаг 16 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 4 цаг 17 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 4 цаг 19 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 5 цаг 53 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 5 цаг 58 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 5 цаг 59 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 6 цаг 1 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 6 цаг 2 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 7 цаг 36 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 7 цаг 59 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 8 цаг 6 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 8 цаг 12 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 8 цаг 15 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 8 цаг 54 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 9 цаг 19 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 9 цаг 41 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 9 цаг 43 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top