x

Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна

Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй.

Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн цахим гарын үсгээ ашиглах арга барилаа нэг л олохгүй байна. Мөн техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хуулийн хүрээнд гарсан олон журам хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг асуудлууд хөндөгдөнө.

Дээрх асуудлыг хэлэлцэхээр “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яамдын тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг зорьж байгаа. Мөн цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна” гэдгээ уулзалтын үеэр онцлов.

Уг нь тоон гарын үсгийг төрийн худалдан авах болон албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай зөвшөөрлийн хүсэлт зэрэг цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэгтгэжээ. Гэтэл цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn сайтад л ашиглаж байна. Хувийн хэвшлүүд тендерт орохдоо л тоон гарын үсгийг ашигладаг гэв.

Иймд тоон гарын үсгийг хэрэглээг хэвшүүлэх үүднээс төр өөрөө манлайлж, “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд яамд хоорондоо цахимаар бичиг баримт солилцож эхлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Цахим гарын үсгийг гар утсаараа ашиглах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр иргэд зээл, банкны үйлчилгээг утсаараа авдаг шиг цахим гарын үсгээ ашиглаад сошиал орчинд бизнес хийх, гэрээ байгуулах боломжтой. Мөн бусад системтэй холбож, цахим гарын үсгийг эргэлтэд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч хөндөгдөнө” гэж ярьлаа.

Монгол Улс Цахим газрын үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Хэрэглээг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилжээ. Гэвч тус хуулийг дагаж гарсан олон дүрэм, журам хоорондоо уялдахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар МонПасс СА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ану хэллээ. Тэрбээр “Засгийн газар болон бусад зохицуулагч байгууллагууд өөр өөр дүрэм журамтай байдаг. Эдгээрийн уялдаа холбоог хангахгүй бол хэрэглэгчид төөрөлдөж байна. Улмаар уламжлалт гарын үсгээ хэрэглэхэд хүргэж байна” гэдгийг “Шийдэлтэй уулзалт”-ын үеэр ярьлаа.

Банк, санхүүгийн байгуулагуудад цахим гарын үсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн. Гэтэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо цаасан баримт бичгийг шаарддаг хэвээрээ. Энэ мэт үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн хэрэглээг бодит зүйлд нэвтрүүлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Мөн цахим гарын үсгээр үйлдсэн гэрээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бий. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд дээрх асуудлыг тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр цахим гарын үсэг шүүхийн байгууллагын өмнө баталгаатай байх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн цахим хувилбарыг хэрхэн архивлах асуудал ч судлагдаж байна гэж ЦХИХХ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 4 цаг 32 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 5 цаг 21 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 5 цаг 28 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 5 цаг 30 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 5 цаг 31 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 5 цаг 32 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 7 цаг 7 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 7 цаг 12 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 7 цаг 13 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 цаг 14 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 7 цаг 16 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 8 цаг 49 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 9 цаг 12 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 9 цаг 19 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 9 цаг 26 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 9 цаг 28 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 10 цаг 7 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 10 цаг 32 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 10 цаг 55 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 10 цаг 56 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top