x

Н.Ганибал: Энэ удаагийн сонгуульд АН маш амжилттай оролцлоо

Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын ерөнхий нарийнбичгийн дарга Н.Ганибал: 

-“Энэ удаагийн сонгуульд АН маш амжилттай оролцлоо. 21 аймгаас 8-д нь ялаад байгаа. 3 аймагт маргаантай байна. Нийслэлд нэг дүүрэгт ялсан. Мөн нэг дүүрэгт нэг саналын зөрүүтэй ялагдсан. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээлээ.

Аймгууд дээр сонгуулийн хорооноос түрүүлээд бусад намынхан мэдээлэл өгөөд төөрөгдөл үүсгээд байгаа. Бидний хувьд гурван аймаг дээр гар тооллого явуулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээж байна.

Олон намаас олон нэр дэвшигч өрсөлдсөнөөс нийслэлд ялагдлаа. Зөвхөн Багануур дүүрэгт АН бусад намуудтай нэгдсэн. Харамсалтай нь 12:13 гэсэн харьцаатайгаар ялагдлаа. Тэгэхээр ер нь цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж сонгуульд оролцвол МАН-ыг ялж болохоор юм байна.

Нийт 330 сумаас АН одоогийн байдлаар 150 суманд ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд ажиглагдаж байгаа нэг зүйл нь маш цөөхөн саналын тоогоор ялагдаж байна. Жишээ нь дөрвөн аймагт нэгийн зөрүүтэй саналаар ялагдсан. Энэ нь монголын ард түмний тэн хагас нь АН-ыг дэмжиж байгааг харуулж байна.

Намын дүрмээр орон нутгийн сонгуульд тухайн дунд шатны байгууллагууд хариуцлага хүлээдэг. Эцсийн дүн гарсны дараа тодорхой асуудал яригдана” гэв.

-Ерөнхий дүнгээрээ АН нийслэлд, орон нутагт ялж чадаагүй. Гэтэл та яагаад АН энэ удаагийн сонгуульд амжилттай оролцлоо гэж хэлж байгаа юм бэ?

-2020 оны орон нутгийн сонгуульд гаргасан амжилт маань давсан учраас тодорхой хэмжээний амжилт байна гэж хэлж байгаа юм.

Ер нь аймгууд маань маш цөөхөн буюу 20-70 хүний саналаар ялагдсан.

Нийслэлд ирц маш муу, олон нам оролцож санал хуваагдсан. Тиймээс ардчиллыг дэмждэг намууд нэгдэж нийлж сонгуульд оролцвол ялалт байгуулах боломж харагдаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.232)
    харваас үлбийсэн хулгайч царайлсан юмнуудыг хэн сонгох вэ дээ?
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 4 цаг 14 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 4 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 26 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 6 цаг 6 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 6 цаг 15 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 6 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 6 цаг 29 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 6 цаг 48 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 7 цаг 8 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 7 цаг 13 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 7 цаг 18 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 7 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 7 цаг 44 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 8 цаг 31 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 9 цаг 15 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top