x

Оюутан залуусыг ОХУ-д суралцуулах тухай санал солилцов

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссийн  Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав.

Урт удаан хугацааны баялаг түүх, олон жилийн уламжлалтай манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дайн тулалдааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдийг ч туулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухаан, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсаныг хэллээ.

Тэрбээр, “Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар би ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. Бид Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ЗГХК-ын өмнөх хуралдаанаар ярьсан асуудлыг ажил хэрэг болгох талаар санал солилцох ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна. Засгийн газар ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчдын тоог нэмэх боломж бүрдүүлж байна. Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн түүхтэй. Монголд эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийлье” хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.180)
    САмроо ороз руугаа зайл оо оху диплом дэлхийд хүчингүйболсон
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 7 цаг 22 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 8 цаг 11 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 8 цаг 18 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 8 цаг 20 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 8 цаг 21 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 8 цаг 22 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 9 цаг 57 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 10 цаг 2 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 10 цаг 3 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 4 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 10 цаг 6 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 11 цаг 39 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 12 цаг 2 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 12 цаг 9 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 12 цаг 16 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 12 цаг 18 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 12 цаг 57 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 13 цаг 22 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 13 цаг 45 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 13 цаг 46 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top