x

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсын менежментээр удирдуулна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Энэ компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. Өнөөдөр олж буй ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг ахиулах зорилгоор ийм шийдвэр гаргасан. Ингэснээр энэ компанийн томилгоо, худалдан авах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. 

"Коделко" гэх Чили улсын төрийн өмчийн компани зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь манайх шиг хүдэр дэх зэсийн агууламж буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсноос болж энэхүү компани зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн компаниар менежментээ хийлгэсэн. Үүний үр дүнд зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өртөг буурч орлого нэмэгдсэн. 

Мөн Саудын Арабын Майнинг гэх төрийн өмчит компани нь хамааралтай шийдвэр гаргадаг, ил тод нээлттэй байдал алдагдсан учраас "Бостин консалтинг", McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр зардал 20 хувиас 10 болж буурсан, борлуулалтын орлого нэмэгдсэн. 

Тиймээс цаашдаа олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна. Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна. Энэ талаар тухай бүрд нь олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан. Гэтэл улс төрчид өөрсдөө материал бүрдүүлж, хөндлөнгийн нөлөөлөл ордог. Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад авахгүй бол дахиад нүүрсний сонсгол, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй. Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна. Шинэ технологи инновац нэвтэрнэ.

Энэхүү процессыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөх үйлчилгээний багаар төлөвлөгөө гаргуулж байгаа. Хүний нөөцийн шилдэг компаниуд уул уурхайн компанийг удирдахад аль нь боломжтой талаар зөвлөдөг" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 3 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 13 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 14 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 16 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 18 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 22 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 23 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 24 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 25 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 26 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 28 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 29 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 30 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 2 цаг 37 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 3 цаг 52 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 3 цаг 53 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 3 цаг 54 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 55 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 3 цаг 56 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 3 цаг 57 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top