x

Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.09.22/ Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Бутаны Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд харилцан туршлага судалж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Цэрэн Тобгай энэ онд Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал нь хоёр улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тус айлчлалаар дамжуулан Монгол Улсын түүх соёл, зан заншил Бутаны ард түмний зүрхэнд ойр болсон гэдгийг онцолж, Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэв.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа талууд харилцан нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны хаант улсын Цог жавхлант хааны Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны төрийн айлчлал болсон билээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 1 цаг 26 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 1 цаг 33 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 1 цаг 44 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 2 цаг 1 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 2 цаг 11 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 2 цаг 11 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 2 цаг 14 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 2 цаг 16 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 2 цаг 19 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 2 цаг 20 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 2 цаг 21 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 2 цаг 22 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 2 цаг 23 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 2 цаг 26 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 2 цаг 26 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 2 цаг 27 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 4 цаг 35 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 5 цаг 49 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 5 цаг 50 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 5 цаг 51 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top