x

З.Энхболд: Хотын дарга уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргалаа

УИХ-ын дарга, гишүүн асан З.Энхболд хотын дарга Х.Нямбаатарыг нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргажээ.

З.Энхболд: 

-"Хотын дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболд миний нэрийг удаа дараа дуудаж гүтгэлээ. Х.Нямбаатарын яриад байгаа цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад авч байсан. Өвөрхангайгаас наашаа сунадаг алх байдаггүй юм бол тэр бордюрыг хагалах ямар ч боломжгүй. 

Хоёрдугаарт гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна. 

Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гэж байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. Х.Нямбаатар түүний нэг болчхоод гомдоод байх шиг байна. Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой"-г үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй.

Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна. 

Х.Нямбаатар энд ирээд намайг бордюр хагаласан, гадаадын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлсэн. 

Урьд нь иргэд дарга нарыг шүүмжлээд цагдаагийн хаалга татдаг байсан. Одоо анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж цагдаагийн хаалга татаж байна. Алхаар цохиход бутарч байгаа замын хашлага хуурамч шүү дээ. Байгалийн боржин чулуу 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Х.Нямбаатарын нийлүүлсэн нь 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан. Үүнийг шалгах ёстой, гэхдээ шалгах нь миний үүрэг биш. 

Улаанбаатар хотын дарга нар сүүлийн найман жил хийгээгүй ажлаа сонгуулиас хоёр сарын өмнө хийж болохгүй. Энэ бол Х.Нямбаатарын хувийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлийн засаг дарга нүхгүй замаар явуулах гэх мэт үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн оронд надтай заргалдаад байгааг ойлгохгүй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 14 цаг 6 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 14 цаг 55 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 15 цаг 2 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 15 цаг 4 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 15 цаг 5 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 15 цаг 6 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 16 цаг 41 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 16 цаг 46 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 16 цаг 47 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 48 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 16 цаг 50 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 18 цаг 23 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 18 цаг 47 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 18 цаг 53 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 19 цаг 0 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 19 цаг 3 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 19 цаг 41 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 20 цаг 6 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 20 цаг 29 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 20 цаг 31 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top