x

Цахим орчин, радио, телевизээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг баталлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дахь хуралдаан өнөөдөр (2024.09.09) болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны нэгдсэн дугаар, тоо, загварыг тус тус батлав. Саналын хуудас нь Аймаг (нийслэл)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сум (дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж тэмдэглэх хэсэгтэй байх юм.
  • Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, тайланг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо батална.” гэж заасан. Хуульд заасны дагуу “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын шинэчилсэн найруулга болон холбогдох маягт, загварын төслийг хэлэлцэж, батлав.
  • “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн батална.” гэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын шинэчилсэн найруулга, журамд холбогдох маягт, тайлангийн загварын төслийг хэлэлцэж, баталлаа.
  • “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын талаар 2024 оны 9 дүгээр сарын 11-нд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй сургалт, мэдээлэл өгнө.
  • Төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг тогтоож, нийтэд мэдээлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг санхүүгийн тайланг хянасны дараа эцэслэн тогтоох юм. Түүнчлэн улс төрийн нам төрийн санхүүжилт авах хүсэлтийн маягтыг баталлаа.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 18 цаг 39 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 19 цаг 28 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 19 цаг 35 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 19 цаг 37 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 19 цаг 38 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 19 цаг 39 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 21 цаг 14 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 21 цаг 19 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 21 цаг 20 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 21 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 21 цаг 23 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 22 цаг 56 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 23 цаг 20 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 23 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 23 цаг 33 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 23 цаг 36 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top